Нууц мэдээллийн уурхай

Ч.Сайханбилэгийн АМАН шийдвэрээр “НЕПКО”-гоос 78 саяын ном авч АСЕМ-ын зочдод бэлэглэжээ

Нийтэлсэн: 2018-10-21 06:26:21

Ази-Европын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт хэмээх энэ арга хэмжээ хоёр жилийн өмнө болсон ч дуулиан нь тасрахгүй байна. Дуулиан ч тасрахгүй нь байгаа нь АСЕМ гэгчийг далимдуулан зад дураараа дургиж цөм цөм хийсэнтэй холоотой. Дээд хэмжээний уулзалтанд оролцогчдод өгсөн бэлэг дурсгал гэж бөөн бульхай явагджээ. Нэр хүнд бүхий хүмүүс ч олноороо холбогдсон. Монголын хэвлэлийн зах зээлд ноёлогчдын нэг болох “Непко” компаниас гадаадын зочдын номын бэлгийг авчээ. Энэ компаний ТУЗ-ийн даргаар нэрт нийтлэлч Баабар ажилладаг.  “Хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ” хэмээн аархдаг дархан мэхээ даацтай хийдэг бөх шиг номоо төсөвтэй ч өгч төсөвгүй ч өгсөн аж.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тамгын газар нь Баабарын компанитай 2016 оны 5-р сарын 5-нд гэрээ байгуулан зочид төлөөлөгчдөд өгөх  “The History of Mongolia” гурван  боть номоос 70 ширхэгийг нийтдээ 28 сая төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь гэрээтэй, төсөвтэй бол үүнээс гадна огт төсөвд суулгалгүгээр ахиад “Непко”-гоос 78 сая төгрөгний номыг худалдан авсан.  Энэ наймааг AСЕМ-ын БАА/Бэлтгэл ажлын алба/ хийсэн агаад  “The History of Mongolia Алманах” номыг нэг бүрийг нь 60 мянган төгрөгөөр 1300 ширхэгийг  худалдан авчээ. Дахин өгүүлэхэд дээрхи номыг худалдан авах төсөв батлагдаагүй атал  АСЕМ-ын Үндэсний зөвлөлийн 2016 оны  3-р сарын 2-ны 17 дугаар хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  амаар үүрэгдсэний дагуу хийгджээ. Ерөнхий сайдтан  зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлсийн жагсаалтад “Монголын түүхтэй холбоотой англи хэлээр бичсэн ном оруул” гэсэн гэнэ.

Үүнээс гадна бас нэгэн маапаантай “шахаа” бий нь 55 ширхэг эмээл хазаар юм. Монгол эмээл хазаарыг  гадаадын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарт гардуулсан. Гайхалтай нь эхлээд эмээлээ шахчихаад дараа гэрээгээ байгуулжээ. АСЕМ нь 2016 оны 7-р сарын 15-16 –ны өдрүүдэд болсон. Харин 7-р сарын 18-нд ЗХЖШ-ын дарга Д.Даваа нь “Аз билэг Ерөө” компаний захирал Д.Алтансүхтэй эмээл нийлүүлэх гэрээ байгуулж маргааш нь ГХЯ-ны “АСЕМ”-ын төсвөөс мөнгөө авчээ. Өөрөөр хэлбэл уулзалт зохион байгуулагдсанаас хойш хоёр хоногийн дараа гэрээ хийгдэж, нэг хоногийн дараа талбөр нь шилжсэн. Мөн “Аз билэг Ерөө”  нь бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гээд эргэлзээтэй зүйл олон гарчээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Zochin /66.181.185.101/ 2018-10-23 11:56:13

    ACEM gej toglochihson yum bainadoo

  2. Madge /46.161.14.99/ 2018-11-01 11:03:41

    I will be putting this dainzzlg insight to good use in no time.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших