Нууц мэдээллийн уурхай

ТОСК ажилладаггүй хүнд 23 САЯ төгрөгний цалин өгчээ

Нийтэлсэн: 2018-10-19 06:21:27

2016 оны намрын тэрхүү өдөр Ж.Хичээнгүй “ТОСК”-ын Ерөнхий захирлаар томилогдоход Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү төрийн чухал албыг даалаа хэмээн шуугисан. Үүнээс хойш “Данс нь улайх шахсан ТОСК-ий ажил гялалзаж байна”, “Хичээнгүй захирал хичээнгүй ажиллаад завгүй” гэх мэдээ үе үе хэвлэлийн тэргүүн нүүрийг чимэх болсон. Гэтэл хичээнгүй ажилладаг захирлын дэргэдээс гармааргүй сонин баримт саяхан илэрчээ. ТОСК-д огт ажилладаггүй хүн  23 сая төгрөгний цалин авсан гэх баримт гарч иржээ. Тэр азтай хүнийг Б.Э гэх агаад 2014 оноос хойш “ТОСК” ТӨҮГ - ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 10-р сарын 18-нд ажлаасаа чөлөөлөгджээ. Энэ нь Ж.Хичээнгүй томилогдож ирсэнээс хойш арваадхан хоногийн дараа болсон хэрэг.  Б.Энхзул нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөө Ерөнхий захирлын тушаалаар дотоод аудитороор томилогджээ. Сарын дараа ахин тушаал гарч аудитороос чөлөөлөгдөн мөн л тэр өдрөө аж ахуйн албаны даргаа томилогдсон байна. Гэсэн албан ёсны хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжийн дагуу байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтонд нь няравын хийх ажлыг хуулаад биччихсэн байжээ. Аж ахуйн албаны шинэ дарга нь тэр цагаас эхлэн үл үзэгдэгч нэгэн болжээ. Тэрээр 2016 оны 11-рсараас эхлэн ажилдаа нэг ч ирээгүй, цагийн бүртгэлд бүртгэгдээгүй явжээ. Гэсэн атал тэр сард үндсэн цалинд нь 2.4 сая төгрөг, хоол унааны заралд 210 мянган төгрөгийг олгосон байна. Ингээд 2016 оны 12-р сараас 2017 оны сүүл хүртэл бүтэн жил гаруйн хугацаанд үндсэн цалинд 1,7 сая, хоол унааны мөнгөнд 200 мянга орчмыг сар бүр авч ирсэн нь нийтдээ 23,5 сая төгрөг болсон гэх тооцоо гарчээ. Ийнхүү ажилдаа ирдэггүй хүнд улсын их хэмжээний мөнгийг сул цалин болгон өгсөнөөрөө “ТОСК” ТӨҮГ - ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Батрагчаа нарыг хууль зөрсөн гэж үзжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 4
  1. Ok /64.119.21.87/ 2018-10-24 15:32:40

    Dahin sain nugt***j sh***gav*** zunduu hun iim sul ts***in gargasan bga daa

  2. Ok /64.119.21.87/ 2018-10-24 15:33:16

    Dahin sain nugt***j sh***gav*** zunduu hund iim sul ts***in gargasan bga daa

  3. Irgen /202.126.89.229/ 2018-10-24 22:53:21

    Eee***hii tegej l taarna ene batsaan. ATG yu hiidiin tegeed iim belen case bhad

  4. Neveah /46.161.14.99/ 2018-11-01 12:19:28

    Thanky Thanky for ***l this good infomration!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших