Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга : Засгийн газар хэмнэлтийг өөрөөсөө эхлэх ёстой

Нийтэлсэн: 2018-10-16 05:48:51

Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож цаг, үеийн байдлаар байр, сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн онцлох ишлэлийг хүргэж байна.
 

                                     -ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ
                                                                                   ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-УИХ-ын тамгын газрын төсвийн зарлагыг 10 хувиар хэмнэх болсныг чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга мэдэгдсэн. Мөн бусдыгаа уриалсан. Би үүнийг нь дэмжиж төсвийн зарлагыг 15 хувиар хэмнэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайд мөн энэхүү уриалгыг дэмжих ёстой. Ерөнхий сайд хувьсгал хийе гэж гарч ирсэн, одоо 10-20 хувийн хэмнэлт гаргаж хувьсгалаа эхлүүл.

-Хэмнэсэн мөнгөөрөө аж үйлдвэр, хөдөө аж, ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Бид 26 сая малтай байхдаа аж, үйлдвэрээ хөгжүүлж байсан. Ноосоо боловсруулж утас хийж түүгээрээ  даавуу хийдэг байсан. Гэтэл одоо малын түүхий эдүүд хагас боловсруулагдаад маш хямдаар гаднын зах зээлд гарч байна. Арилжааны банкны мөнгөөр аж, үйлдвэрийн салбараа босгож чадахгүй гэдгийг өнгөрсөн 26 жилийн түүхэнд харлаа.

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын татварын хэлтсийн барилгыг нэг тэрбум 1.3 саяар, Хууль зүйн нэгдсэн конторын барилгыг дөрвөн тэрбум төгрөгөөр барина гэж төсөвт тусгасан байна. Энэ мэтээр ямар ч барих  шаардлагагүй барилгуудад үр ашиггүй зардал хуваарилсан байна.

-21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэр баримаар байна. Үйлдвэрийн барилга байгууламжийг нь барьж өгөх ёстой. Аймгууд малын түүхий эдээ хагас боловсруулаад  эцсийн шатны үйлдвэр рүү явуулдаг систем рүү орох ёстой юм. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш нь зармаар байна. Нэг тэрбум долларыг гаргаад л аж  үйлдвэрийн салбараа босгочих ёстой юм.

-Баасан гаригийн орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө танилцуулах байсан ч гадагшаа явсан учраас бид л ярилцсан. Хэмнэх саналуудаа би хэлээд, дахин оруулъя гэж ярьсан. Би төсвийн ажлын хэсэг болон байнгын хороо, бүлэгт танилцуулгаа хийнэ. Яг энэ асуудлаар ярьсан. Ажлын хэсэг бүлэгт Төсвийн байнгын хороонд би танилцуулгаа хийнэ.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд аливаа асуудал дээр санал нэгдсэн байж болно. Гэхдээ УИХ дээр асуудал өөр. Сангийн сайдыг анх томилоход би хориг тавьж байсан. Энэ хүн Монгол Улсын Сангийн сайд хийх хүн биш гэдгийг олон удаа сануулсан. Ирэх оны төсөвт өөрийнхөө тойрогт 52 тэрбум төгрөг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн жилийн төсөв дөрвөн тэрбум төгрөг байна. Мөн энэ хүн хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байна. Энэ хүн Сангийн сайд мөн үү, биш үү гэдгийг эргэж ярих л хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаар ярилцаад болчих болов уу гэсэн. Гэтэл саяын төсвийг харангуут бүтэхгүй гэдэг нь мэдэгдлээ.

                                                       -МОНГОЛ УЛС ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛД ОРСОН-

-Манай улс 76 жижиг тойрогтой. Тухайлбал, би Баянхонгор аймгийн есдүгээр тойргоос УИХ-д сонгогдлоо гэж бодъё. Тойрогтоо төсөв, хөрөнгө суулгахгүй бол  Сангийн сайдыг огцруулна шүү гэж дарамтална. Манайх ийм л жишгээр явж байна. Сонгуулийн тогтолцоо, тойргийн тогтолцоогоо эргэж харахгүй бол болохооргүй нөхцөл байдал үүссэн. Монгол улс тогтолцооны гажуудалд орсон.

-Миний санаачилсан, хийсэн ажлууд бүгд УИХ дээр унаж байна. Тогтолцоогоо шинэчилье гээд байгаа чинь энэ шүү дээ. Монгол Улс тогтолцооны гажуудалд орсон.

-Засаглалаа эргэж харъя. Ингэхдээ ард түмнээсээ асууна. Яг сонгууль явуулж байгаа юм шиг УИХ-аас батлаад СЕХ зохион байгуулна. УИХ-д 64 суудалтай намын бүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэж болохгүй. 64 гишүүний гуравны хоёр нь Үндсэн хуулийг уншихгүй кноп дарна. Засаглалаа эргэж харъя. Ард түмнээрээ хэлэлцүүлье. Гэхдээ сонгууль явуулж байгаа юм шиг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Бүлэглэлийн төлөөлөгч нараар хэлэлцүүлж болохгүй.

-Дөрвөн жилийн настай Засаг өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулсан. Тиймээс цаашдаа ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

              -УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, БИ ГЭЭД АНХ УДАА MCS-ТЭЙ ХОЛБООГҮЙ ХҮМҮҮС   ТӨРИЙН    

                                                            ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ГАРСАН-

-Баялагийн санг бий болговол уул, уурхайн төрд шургалсан эрх мэдэлтнүүдийн сүлжээ нурна. Үүнд манай шүүх хүчний байгууллагууд ч оролцсон. Олон хүн баялгийн сантай болох санаачилгыг гаргасан ч нөгөө хэсэг бүлэг этгээд мартуулдаг.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, У.Хүрэлсүх анх удаа Ухаа Худагтай буюу MCS-тэй холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөгт гарсан. Тийм ч учраас Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргаж чадсан. Өмнө нь төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь MCS-тэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Тиймээс ч тэдэнд ашигтай шийдвэр гарсаар ирсэн. Тэр хүмүүс Эрдэнэс - Тавантолгой компанийг Хятадын Шинхау компанид 100 жилээр үнэгүй шилжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн.

-Манай улс 1990 онд ОХУ, Хятадтай нэг гараанаас гарсан. Бид газрын дээрх баялгаа боловсруулах, газрын доорх баялгаа эзэнтэй болгох хэрэгтэй. Гаднын иргэд манайд орж ирээд баялгийг маань булаацалдаж шүүх, цагдаагийн байгууллагыг хувааж байна.

-Газрын доорх баялаг ард түмнийх. Тавантолгойгоос эхэлнэ. Тавантолгой ашигтай ажиллаад эхэлбэл ард иргэдэд ашиг хүртэнэ. Оюутолгой ашигтай ажиллавал мөн л бидэнд ашигтай. Газрын доорх баялгаа 76 хүнд алдаад байж болохгүй.

-Монгол орныг хөгжүүлэхгүй байх том бодлого орж иржээ. Цэргээрээ бүтээн байгуулалтын ажил хийлгэе гэхээр эсэргүүцдэг. Аж, үйлдвэрийн парктай болъё гэхээр цэрэг, армийн хүчээр нам дардаг. Хүнсний ногоогоо таръя гэхээр тэр хүнийг хорьдог болсон байна.

                                  -ГАДААД БОДЛОГО,ТӨМӨР ЗАМ, УТАА, МАЙДАР ХОТ, ЦААЗЫН ЯЛЫГ
                                                       СЭРГЭЭХ АСУУДЛААР ЮУ ГЭЖ ЯРИВ-

-Ядаж гадаад бодлого дээрээ дөрвөн жилийн ой санамжгүй байя гэдэг дээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд санал нэгдсэн.  Бид гадаадад очоод юу ярихаа энд тохирдог.

-Далан хуваасан шороо миний үед хийгдээгүй. Миний үед төмөр замыг хөгжүүлэх бодлогыг баталсан юм. Гансүх сайдын үед бондоос 280 сая доллар өгсөн. Тэр мөнгөөрөө даланг бариад дуусгасан. Одоо түүнийг үргэлжлүүлэхэд мөнгө хэрэгтэй.

-Манай улс долоон зүйл ангиар цаазын ял өгдөг. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн асуудалд Монгол улс цаазын ял оноодог байсныг сэргээгээд өгөөч гэж би ярьж байгаа юм. Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээд гэдэг л зүйл ангид цаазын ял оноох асуудлыг хөндөж байгаа юм. Манай улс цаазын ялтай хэвээр байгаа.

-Майдар хот руу таван их дээд сургуулийг нүүлгэж, Азийн хамгийн том номын санг байгуулъя гэсэн санал гаргасан.

-Би утааг найман жил ярьж байна. Шийдэлд хүрэхгүй байна. Надад шийдэл НЬ бий. Гэхдээ шийдэл нь дэмжигдэхгүй өдийг хүрсэн. Учир нь миний гаргалгаа тэдний халаасанд нэг ч төгрөг оруулахгүй. Утааг шийдвэх талаар 2013 онд би боломжтой хувилбар оруулж ирсэн. Гэтэл нөгөө бүлэг орж ирээд бусниулсан. Дагуул хотуудыг бий болгоё. Захаас нь төлөвлөе. Гэр хорооллын иргэдээр нь өөрсдөөр нь байшинг бариулъя гэдэг саналыг би гаргасан.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай үзэл бодол, гар нийлдэг учраас хамтарч ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар МАН-ын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Үйл ажиллагаагаа нам бусаар хийгээд л явж байгаа.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Char /46.161.14.99/ 2018-11-01 09:43:55

    I am forever indebted to you for this inifnmatoor.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших