Нууц мэдээллийн уурхай

Дампуурсанаа зарласан хэрэгтэн ээжийнхээ ТАГЗЫГ ордон болгоод эд хөрөнгөө нуужээ

Нийтэлсэн: 2018-10-15 13:14:56

Daily Mail –д мэдээлснээр 2016 онд цагдаа Английн Дербишир гүнлэгийн Алан Йоманис гэдэг эрийг хар тамхины наймааа, мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг олон төрлийн хэргээр баривчилсан. Энэ хугацаанд шүүх түүнд зургаан жилийн хорих ялыг эчнээгээр оноогоод хууль бус аргаар олсон эд хөрөнгийг нь илрүүлэх үүргийг цагдаад өгчээ. Эчнээ ял авангуутаа их юм үзсэн эр шуудхан дампуурсанаа зарласан. Шүүхэд нэхэмжлэл гарган бүрмөсөн дампуурсан болохоо тогтоолгож урьдын их хөрөнгөнөөс нь 300-хан фунт буюу 1,6 сая төгрөг хүрэх л эд зүйл үлдсэн хэмээн мэдэгджээ. Харин цагдаа нар зальтай эрийн нуусан хөрөнгийг олох гэж хоёр жил бидэрсэний дараа хөдөө дэх ээжийх нь хуучин байшингаас бараг л язгууртны гэмээр ордон олоод мэд гайхжээ. Ээжийх нь хэн ч тоож харахааргүй муу байшин нь гадна талаасаа иймэрхүү өрөвдөлтэй юм харагддаг гэнэ.

Харин цаад тал нь буюу дотор талаасаа тансаг харш гэдэг нь шууд мэдэгддэг.

Хашаан доторхи хойд талыг мөн л ингэж тун аятайхан засаж тохижуулжээ.

Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл нь хуучин муу байшин дотор нь байсан. Хөдөөний байдаг л нэгэн байшин гэхэд дотроо тансаг тавилгатай зургаан унтлагын өрөө, дөрвөн угаалгын өргөө, нүд гялбам тохижуулсан зочдын том танхим, хамгийн сүүлийн үеийн загварын гал тогоотой.

Зочдын өрөөний тавилгыг цэвэр царс модоор хийжээ.

Хананд нь 16-р зууны үеийн ховор үнэт уран зургууд дүүрэн өлгөөстэй.

Цагдаагийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх тэр дор нь хуучин байшингаар өнгөлөн далдалсан тансаг харшийг битүүмжилж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Дуудлага худалдааны  “John Pye Auctions” товчооны үнэлсэнээр ээжийнх нь эвдрэх шахсан байшин нь доторх тавилгын хамт 1,2 сая фунт буюу бараг дөрвөг тэрбум төгрөгт хүрэх ордон гэнэ. Харин уран зургийн цуглуулга, тансаг эдлэл нь нийлээд 83 мянган фунт буюу 350 сая төгрөгөөр үнэлэгджээ. Тансаг эдлэл, уран зургаас гадна зальт эрийн гангараа болсон 25 мянган фунт буюу долоон саяын үнэтэй Rolex Daytona брэндийн цагийг нь мөн хураан авчээ. Үүнээс гадна ээжийнхээ ногооны талбайд хүлэмж бариад 40 мянган фунт буюу 25 сая төгрөг хүрэх мариухана тариалсан нь илэрчээ.

Ийнхүү хар тамхи наймаалагч, мөнгө угаагч эрийн хэрэг ахин нэмэгдэж ял нь чангарчээ. Шүүх эчнээ өгсөн зургаан жил дээрээ тавыг нэмсэн байна. Дээр нь хураагдсан нийт хөрөнгийн үнийн дүнгийн талтай тэнцэх хэмжээний торгууль төлөхийг үүрэгджээ. Харин ээжийг нь хүүтэйгээ хуйвалдсан гэх баримт олдоогүй тул хэргээс чөлөөлжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Jaundalynn /46.161.14.99/ 2018-11-01 09:13:56

    Last one to utziile this is a rotten egg!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших