Теннисний бөмбөг шиг МӨНДРӨӨС охиноо хамгаалсан ээжийн нуруу ...
Нийтэлсэн: 2018-10-15 11:33:32
Канадын Квинсленд мужийн ойн замаар 23 настай бүсгүй Фиона Симпсон (Fiona Simpson) дөрвөн сартай охин болон 78-тай эмээгийн хамт машинаараа давхиж явжээ. Эмээ нь урд суудалд сууж охиноо арын суудалд тусгай суудалд хэвтүүлж чвжээ. Эндхийн цаг агаар тогтворгүй тул гэнэт тэнгэр харанхуйлан үүл бүрхэж мөндөр шаагижээ. Ширээний теннисний бөмбөг шиг том мөндөр нүдсэнд бүсгүй замаасаа гарч зогсон намжихыг нь хүлээжээ. Гэтэл мөндөр улам ширүүсэж гэнэт ард нь нүрхийсэн чимээ гарчээ . Эргэн харахад арын цонх нь мөндөрт цөм цохигдсон байсанд бүсгүй охиноо хамгаалан ухасхийн биеэрээ хаажээ.
Мөндөр нурууг нь хайр найргүй нүдсэн ч охиноо хамгаалан тэссээр байтал урд талын цонх нь мөн цөм цохигдож эмээ нь цохиулж эхэлжээ. Бүсгүй эмээдээ тусалж чадалгүй дэмий л орилохыг нь сонсохоос өөр арга байсангүй. Азаар тун удалгүй мөндөр зогсжээ. Бүсгүй машинаа асаан арайхийн барьсаар эмнэлэгт хүрсэн байна. Эмээ нүүрээ гараараа хааснаас мөндөрт нэг гар нь хугарч өрөөсөн нь эрээн алаг болтлоо цохиулж гэмтсэн тул эрчимт эмчилгээнд оржээ. Бяцхан охин бараг гэмтээгүй ч биеэрээ халхалсан ээжийх нь нуруу ийм болжээ.
НУУЦ.мн