Цагдаа гэмтээгээд зугтсан ЭТГЭЭДҮҮДИЙН зургийг нийтэлжээ
Нийтэлсэн: 2018-10-15 10:58:41
.jpg)
Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр 11:30 цагийн орчим сэжиг бүхий тээврийн хэрэгслийг шалгаж байх үед цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, машинаар дайрч хэргийн газрыг орхин зугтсан хэрэг гарчээ. Тус хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Япон цогцолбор”-ын орчим гарсан бөгөөд уг хэргийг үйлдсэн сэжигтэн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна. Гэмт этгээдүүд Нүхтийн ам орчимд унаж явсан автомашинаа орхин ойр руу зугтсан байна. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн араас тусгай албаныхан ойг самнах ажиллагаа явуулж байна. Сэжигтэн Б.Энхбаяр нь өмнө нь ял, шийтгэл эдэлж байсан. Мөн Б.Энхбаяр нь Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт бусдыг залилан мэхэлсэн хэргээр шалгагдаж байх үедээ гэмт хэрэг дахин үйлдсэн байна. Гэмт этгээдүүдэд дайруулан 4-5 км чирэгдсэн Сүхбаатар дүүргийн эргүүлийн цагдаагийн биеийн байдалд хүнд байна.
НУУЦ.мн
