"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК -ний захиралтай ХАМТ удирдах ажилтнууд нь баригдсан уу ...
Нийтэлсэн: 2018-10-15 02:47:48
.jpg)
Өчигдөр орой АТГ-аас Эрчим хүчний яамны харьяа "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэх мэдээлэл цацагдлаа. Настай захиралтай хамт тус компаний 1-2 удирдах албан тушаалтан баригдсан гэнэ. Одоогийн байдлаар компаний хоёр давхарт байрлах хүний нөөцийн газрын болон гурван давхарт байрлах санхүүгийн албан өрөөг АТГ-ынхан лацаджээ. Компани даяар битүүхэн айдас түгшүүрт автаж ажилтнууд нь чанга ярих нь бүү хэл чангахан гишгэхээс ч айж байгаа гэнэ. Жил хагасын өмнө АТГ-ынхан тус компанид тусгай өрөө гаргуулан долоо хоног ажиллаж байсан. Тусгай өрөөнийхөө үүдэнд "дарга удирдлагын талаар санал гомдол байвал өгнө үү” гэсэн бичиг хадаад суусан. Тэр өдрүүдэд дарга хурган дарга нар нь маш их айдас түгшүүртэй байсан гэнэ. Төрийн өмчит энэ компани 360 гаруй ажилтан ажилчидтай. Үүнээс 100 гаруй нь дарга хурган дарга, инженерүүд. Түүнээс гадна нийт ажилтан ажиллагсадын 170 гаруй нь хамаатан садан гэсэн судалгаа гарчээ. Үүнд эхнэр нөхөр, аав хүү/ээж охин, ах дүү хамаатан хүргэн/бэр гээд хамаатан саданы бүх төрлийн хэлхээ холбоотой хүмүүс байгаа аж. Эхнэр нөхөр олон байна. Аав ажиллаж байгаа бол хүү нь бас хамт ажилладаг. Эсвэл хүү нь тэтгэвэрт гарсан аавынхаа албан суудалд суудаг. Хамаатан садан ч бас олон гэнэ. Ер нь энэ компанид АН-аас ч олон фракц байдаг. Хамгийн хүчтэй нь хамаатан садныхан. Дараа нь төгсөлтийнхөн ордог. Нэгэн үе сургууль төгссөн төгсөгчид тэрүүхэндээ нэлээд амь гэнэ. Бас нэг хүчээ авч байгаа фракци түрүүвчнийх хэмээн ажилчид нь ярьдаг. Өмнөх удирдлагын үед энэ фракцийнхан ихээхэн хүчээ авсан. Үүнээс болж АТГ-ын ажлын хэсэг ирсэн байх магадлалтай. Хотын дулааныг хангадаг гэдгээрээ энэ компанийхан маш дээрэлхүү хэмээн орон сууцны конторууд гомдоллодог. Тэд ч дээрэлхүүлээд сурчихсан. Дээрэлхдэг хэд нь бас дэндүү даварсан гэдэг нь “Тулга” хотхоны хэргээс харагддаг. Энэ хотхоны дулаан ажлыг тухайн үеийн нэр бүхий дарга нар шахсаар байгаад өөрсдөө авсан гэдэг. Бараг 1,5 тэрбумын өртөгтэй ажил байжээ. Гэрээ ёсоор Сансар хавиас хоолой татаж дулаанаар хангах ёстой байсан ч тэгсэнгүй. Түүний оронд ойролцоох нэгэн барилгаас насос маягийн юм тавиад л дулааны хоолой залгажээ. Дулааны омогтой дарга нараас айсан орон сууцны конторыхон тухайд юм хэлж чадсангүй ч тэснэ тэснэ гэхэд дэндүү дээрэлхсэн хэрэг болжээ. Хүйтний улирал эхлэхэд өөрсдийх нь дулаан буурсан тул зориг гарган өнөөх хоолойг нь тасалжээ. Ингээд “Тулга” хотхоны дулаан доголдож бөөн хэрэг дэгдсэн. Хэрүүл маргаан даамжирч сүүлдээ АТГ-д хүрсэн. Энэ хэргээс болж дулааны хоёр ч дарга суугаад гарсан гэдэг. Гэхдээ саяхнаас тэд эргээд ажилдаа оржээ. Тухайн үед тэдний төлөө нөлөө бүхий хүмүүс хөөцөлдөж байсан нь нэг нь унавал бусад бас татагдаж унах гээд байсантой холбоотой гэнэ. Дулааны одоогийн удирдлагын нэр бүхий дарга нар өөрсдөө ашиг сонирхолын зөрчилд тооцогдохоор ижил төстэй компанитай байсан. Албан тушаалд очихоосоо өмнө яаран компаниудаа шилжүүлсэн гэдэг.
НУУЦ.мн

tsahilgaan shugam suljee bas yg adilhan