Б.Пүрэвдорж: Та нар Хэнтийд очих нүүргүй болсон гэхэд Ардын намынхан над руу боорлож дайрсан /бичлэг/
.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй. Тэд сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, өөрөө өрсөлдвөл ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр Цэцэд өргөдөл өгүүлсэн нь үнэн шүү дээ. Би үнэнийг нь л хэлсэн. Тиймээс онгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон" гэв.
Бичлэгийг ЭНД дар ...
НУУЦ.мн
