Селфидэх гээд тэнцвэр алдан 27 ДАВХРЫН тагтан дээрээс унаж буй бичлэг /14+/
Нийтэлсэн: 2018-10-14 02:29:11
Панамагийн Панама Сити хотын Luxor Tower-ийн 27 давхраас нэгэн эмэгтэй унаж газар дээрээ амиа алджээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр талийгаач нь Португалийн иргэн болох 27 настай Сандра Маниула де Коста Маседа байжээ. Эмгэнэлтэй явдлыг нүдээр харсан гэрч нарын бичлэгт талийгаач тагтан дээр гарч байгаа нь харагдана.
Тэрээр селфи хийхээр тагтны хашлага дээр суусан ч хэтэрхий лав гарсан тул тэнцвэрээ алдан унажээ.
Бичлэг хийсэн хүмүүс хашгирч сануулсан боловч хүчтэй салхи гэнэт дэгдсэн тул дуу нь талийгаачид хүрээгүй гэнэ.
Амиа алдсан эмэгтэй нь хоёр хүүхдийн эх агаад Панамд багшлахаар дөнгөж ирээд байжээ. Тэрээр ирсэн тухай мэдээллээ цахим хуудсандаа оруулахаар селфи хийж байгаад унасан гэнэ.
НУУЦ.мн
And I thought I was the sensible one. Thanks for setting me stratghi.