Нууц мэдээллийн уурхай

Google Maps ухаад эхнэрийгээ 5 ЖИЛИЙН өмнө араар тавьж байсныг батлах зургийг ...

Нийтэлсэн: 2018-10-13 09:54:58

Mirror -д мэдээлснээр Перу улсын нэгэн эр өмнө нь явж байгаагүй чиглэл, маршрутаар явахаар шийджээ. Ингээд цахимжсан эрин зуунд амьдарч байгаагийн хувьд "Google Maps" ухаж хотынхоо гудамж талбайн зургийг гарган чиглэлээ тогтоож байтал 2013 онд орсон нэгэн зураг анхаарлыг нь шууд татжээ. Гудамжны түшлэгтэй сандал дээр суусан эмэгтэй өвөр дээр нь дэрлэх эрийг ихэд халамжилах аж. Бүхий л гадаад төрхөөс нь дурлалт хос гэдэг нь илт.

Хэдий таван жилийн өмнөх зураг гэсэн ч мань эр сандал суугаа эмэгтэйн гадаад төрх, хувцсыг шууд таньсан агаад эхнэр нь байжээ.

Ийнхүү эхнэрээ олон жилийн өмнө өөрийг нь араар тавьдаг байсныг "Google Maps"-ын ачаар санамсаргүй олж мэдсэн байна. Хэдий цөөнгүй жилийн өмнөх явдал ч уурласан эр зургийг баримтжуулж аваад тэр дор нь эхнэр лүүгээ явжээ. Гэнэт баригдсандаа цочирдсон эхнэр нь удтал мэлзэж үгүйсгэсэний эцэст өөрийх нь янаг амрагийн явдлын зураг болохыг хүлээн зөвшөөрчээ.

Эхнэрээ өөрийг нь араар тавьдаг байсныг хүлээн зөвшөөрүүлсэний дараа мань эр салах өргөдлөө гаргажээ. Сонирхолтой нь эхнэр нь нууц амрагаа өвөр дээрээ хэвтүүлэн эрхүүлж байсан газар нь "Puente de los Suspiros de Barranco" буюу "Урт уужим амьсгаа авах гүүр"-ний хажууханд гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших