Нууц мэдээллийн уурхай

Элбэрэлгүй хүү байран дээрээ ЭХИЙГЭЭ нэмээд хамтад нь хямдхан зарахаар зар тавьжээ

Нийтэлсэн: 2018-10-13 02:26:50

Life.ru-д мэдээлснээр Москва хотын Бауманы районы нэгэн байрны орон сууцны эзэгтэй 82 настай тэтгэвэрийн эмгэн Наталья Иосифовна Малицкаяа нь төрсөн ганц хүү болох 47 настай Александрынхаа тухай ийн гуниглан өгүүлжээ.
-Саша тун номхон дөлгөөн, сайхан сэтгэлтэй хүү байсан.  Би ч хүүгээ загнаж байгаагүй, загнах ч шаардлага гардаггүй байлаа. Зөвхөн ойлгуулж хэлэхэд л болдог байсан-
Ганц хүүгээ ганцаараа өсгөсөн тэрээр ингэж хэлээд нулимсаа арчсан агаад учир нь багадаа алт шиг байсан хүү нь том болоод өрөвдөх сэтгэлгүй араатан болжээ.

Хүү нь банкны ажилтан болж жирийн теллерээс салбарын эрхлэгч хүртэл дэвшсэн. Анхны эхнэртэй нь ээж нь тун сайн ойлголцдог, сайхан харилцаатай байжээ. Гэсэн ч эхнэр нь хүүхэд гаргаж чадахгүй нь тодорхой болмогц Александр салж ахин гэрлэжээ. Хоёрдахь эхнэр нь хүсэн хүлээж байсан хүүхдийг нь төрүүлж өгөхөд хүү нь хотын захад зуслангийн байшин барьж ээж нь тэнд ач охиноо харж суух болов.

Энэ зуур шинэ эхнэр хүүг нь хөгшин эхээс нь бүрэн салгаж өөрийн талдаа оруулжээ. Ач охин нь өсөж том болохын хэрээр асарч суудаг эмээгийн хэрэг үгүй болжээ. Хүү нь энэ зуур банкны ажлаасаа гарч эхнэрийн хамт Эквадор улсад хувийн бизнес эрхлэх болжээ. Харин Москвагийн төвийн хоёр өрөө байрны тухайд тусгай төлөвлөгөөтэй болжээ. Хөгшин эх нь социализмын үед авсан энэ байраа төрсөн хүүгийнхээ нэр дээр хувьчилсан нь том алдаа болсон байна. Байрны бүрэн эрхт эзэн болсон хүү нь орон сууцаа зарахаар шийдэж тусгай зар гаргасан нь тэр хавийнхны чихийг дэлдийлгэж улмаар хэвлэлийнхэнд хүржээ. Бауманы районы хоёр өрөө орон сууцны одоогийн зах зээлийн ханш  9-10 сая рубль байгаа бол хүү Александр нь байраа ердөө 6,5 саяар зарахаар шийджээ. Ингэж хямдруулсаны шалтгаан нь байрны шинэ эзэн нь хоёр өрөөг хөгшин эхийх  нь хамт авах ёстой гэнэ. Эх нь энэ бүхнийг эсэргүүцсэн ч хүү нь байнга ирж байр зарах нөхцлийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж орилж хашгирдаг болжээ. Аргаа барсан тэтгэвэрийн хөгшин байр зарахыг болиулах гэж шүүхэд хандсан ч байрны эзэн биш тул нэхэмжлэлийг нь хүлээж авсангүй. Давж заалдах шатны шүүхэд  ахин ялагдсан тул хүү нь Москвагийн төвийн хоёр өрөө орон сууцийг уг байранд суудаг тэтгэвэрийн хөгшний хамт 6,5 сая рублиэр яаралтай хямд зарах тухай зараа ахин гаргажээ. Хуульчийн мэдэгдсэнээр эмгэн тун хүнд байдалд ороод байгаа гэнэ.


-Хүү нь байрны эзний хувьд зарах борлуулах бүрэн эрхтэй. Мөн байранд амьдардаг эхийгээ  гаргахгүй гэсэн тул хууль зүйн хувьд түүнийг буруутгах боломжгүй юм. Энд эрхзүйн бус харин ёс суртахууны том асуудал үүсээд байна-
Байрны шинэ эзэд эмгэнийг хяхаж хавчсаар явахад хүргэх аюултай. Тэр үед хүү байр зарсан мөнгөө аваад аль хэдийн гадаад руу нисчихсэн байх гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших