Нууц мэдээллийн уурхай

Охиныхоо гар утсыг хураасан ээж ХУЛГАЙН хэргээр шийтгүүлжээ

Нийтэлсэн: 2018-10-12 07:25:46

Wood TV –д мэдээлснээр өнгөрсөн 5-р сард Америкийн Мичиган мужийн 15 настай охин гар утсаа ээждээ хураалгажээ. Ээжийг нь сургуулийн захиргаа дуудсан агаад Жоди Мэй охиндоо гар утсаараа оролдох бус харин хичээлдээ илүү их анхаарал цаг гаргахыг нь сануулан хурааж авчээ.


-Ээж хүний хувьд, үр хүүхэддээ санаа зовсоны улмаас ийм хүмүүжлийн арга хэмжээ авсан-
Гэтэл ердөө сарын дараа хэсгийн цагдаагаас ээжийг нь дуудаж байцаажээ. Учир нь салсан нөхөр нь Жодийг хулгайн хэрэгт буруутган цагдаад өргөдөл гаргасан байжээ. Охиных нь хураалгасан ухаалаг гар утсыг эцэг нь бэлэглэсэн тул хууль ёсоороо экс нөхрийх нь өмчид тооцогдох гэнэ.

Харин эмэгтэй бусдын эд зүйлийг эзнийх нь зөвшөөрөлгүй хурааж авсан тул яах аргагүй хулгайлсан болж таарч байгаа аж. Экс нөхрөө ийм өөдгүй занд гаргасанд нь Жоди ихэд гайхаж зэвүүцсэн гэнэ.
-Бодохоос ч инээдтэй хэрэг байгаа биз. Надад ийм хэрэгт холбогдуулж байгаад нь итгэж ч чадахгүй байна-
Гэсэн ч хууль бол хууль ажээ. Цагдаа болон прокурор Жодийг бусдын өмчийг хулгайлсан гэж үзэн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ. Шүүгч мөн л буруутай хэмээн үзэж 93 өдөр хорих болон 200 доллароор торгох ял оноосон. Жоди шүүх танхимаас шууд шорон луу ачигдсан агаад тэнд торгуулийн мөнгөө төлөөд батлан даалтаар суллагдсан ч хэрэг нь хаагдсангүй. Өнгөрсөн 9-р сарын 18-нд ахин шүүх хурал нь болжээ.

Жоли өмгөөлөгчийн хамтаар өөрийгөө өмгөөлж хэдийгээр хураасан гар утсыг экс нөхөр нь худалдан авсан ч түүнийгээ насанд хүрээгүй охинд нь бэлэглэсэн, харин охиныхоо өмнөөс ээж нь хариуцлага хүлээдэг хэмээн мэдэгджээ. Эцэст нь прокурор яллах дүгнэлтээсээ татгалзсан байна. Шүүгч ч хулгайн хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүх хурлын дараа Жоди хэдийгээр хулгайн хэргээс мултарч чадсан ч хүүхддэдээ хүмүүжлийн арга хэмжээ авсаныхаа төлөө эрүүгийн хэрэгт тулгагдсандаа одоо ч гайхсаар байгаагаа хэлжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших