Нууц мэдээллийн уурхай

"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ

Нийтэлсэн: 2018-10-12 06:59:08

Олон улсын хөтөлбөрийн сургалттай БСШУСЯ-ны харьяа, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Р.Эрдэнийг бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр аравдугаар сарын сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас шуурхай ажиллагаа явуулж баривчилжээ. Захирал Р.Эрдэнийг эрүүгийн хуулийн 22.4 дүгээрт зааснаар бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж  байгаа аж. Улмаар шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гарсан байна. Гэм буруутай нь тогтоогдвол түүнийг “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх” юм байна. Түүнийг сурагчдын эцэг эхээс хахууль авдаг байж болзошгүй гэсэн мэдээлэл АТГ-ынханд ирсний дагуу баримт цуглуулж байгаад үйлдэл дээр нь саатуулсан аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг бусдаас 10 сая төгрөгийн хахууль авч байсан гэжээ. Тус газрынхан төрийн өмчит сургуулиудын бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгахаа өнгөрсөн сарын 25-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байв.

Дашрамд дуулгахад, эл сургууль нь олон улсын “Кембриж”-ийн сургалттай ерөнхий боловсролын гурван сургуулийн нэг юм. Энэ утгаараа хүүхэд элсүүлэн суралцуулахдаа өндөр шалгуур тавьдаг гэдгээрээ гайхагддаг.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших