Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Х.Баттулга : Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон

Нийтэлсэн: 2018-10-12 06:54:00

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож 2019 оны төсвийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгээс онцлох эшлэл түүвэрлэн хүргэж байна.

-Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.

-Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна.

-2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ.

-Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна.

-Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна.

-2016 оны 6 дугаар сарын байдлаар Монгол банк 430 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нь 4 их наяд 276 тэрбум төгрөг байгаагаас дотоод өр ямар их хэмжээгээр өссөн болохыг харцгааж байгаа байх.

-Үндэсний аудитын газраас төсвийн орлогыг биелэхээргүй, хийсвэр төсөөлөл учраас орлогын бүрдэл нь хамгийн том эрсдэл болно гэж үзсэн нь зөв.

-2009-2012 онд Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед гарч байсан олоогүй орлогоо урьдчилж зээлээд сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараасан алдааг давтах, эдийн засгаа гүн хямраах эрсдэл үүсгэж байгааг та бүхэн анхааралдаа авах ёстой. Түүхий эдийн мөчлөгөөс хамааралтай орлогыг өндрөөр төсөөлөх нь ямар балаг авчирдгийг саяхны туршлага харуулсан гэж ойлгож байгаа. Ийм амархан мартах юм уу?

-УИХ-ын даргын 10 хувь хэмнэлтийн саналыг дэмжихийн зэрэгцээ дарга нарын армиас 15 хувь цомхотгол хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Энд бүх шатны төрийн захиргааны байгууллага, дэд сайд, орлогч нар, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хамааруулж болно. Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 120-130 мянга байсан бол өнөөдөр 180 мянга хол давсан.

-Энэ олон дарга нарын контор болон бусад барилгыг үнэхээр шаардлагатай бол хувийн хэвшлээс олон жилээр тогтвортой түрээсэлье. Түрээслэх нь ашигтай болох ганцхан жишээ дурдъя. Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газрын барилга барих ажил олон жилээр сунжирч төсөв нь өссөөр байгаад 6 тэрбум 541 сая төгрөгөөр дуусаж ашиглалтанд орох гэж байна. Өнөөдөр жилдээ 20 сая төгрөгөөр конторын байшин түрээсэлдэг. 327 жилийн түрээсийн мөнгөөрөө байшин барьдагаа энэ УИХ, энэ төсвөөсөө эхэлж цэг тавьцгаая.

-2019 онд төсөв нь нэмэгдээгүй байгууллага бараг үлдсэнгүй. Авдаг төсөв цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага байна. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна. Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй байна, татвар төлөхгүй байна, орж ирэхээрээ авлигын эх үүсвэр болоод байна аа гээд тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу? гэдэг асуулт УИХ-ын гишүүд Та бүхэнд төрж байгаа байх.

-УИХ-аас Засгийн газрын нэгэн жилийн үйл ажиллагааг хянах гол үүргээ биелүүлж худалдагдахгүй байхыг, улс орны нийтлэг эрх ашгийг урьтал болгож хариуцлагатай ажиллахыг сануулж, уриалж байна. Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно.

-Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна. Өнөө орой 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших