Нууц мэдээллийн уурхай

Хотын даргын сонгуульд Хитлерийн эсрэг Ленин өрсөлдөж байна

Нийтэлсэн: 2018-10-07 02:12:19

Хэрвээ энэ хоёр нэр дэвшигчийн нэр онцгой содон байгаагүй бол Перу улсын Юнгар гэдэг жижигхэн хот дэлхийн анхаарлыг татахгүй байсан хэмээн El Universal –д бичжээ. Ирэх оны эхээр болох хотын даргын сонгуульд өмнө нь мээрээр ажиллаж байсан Хитлер Альба Санчес болон Ленин Владимир Родригес Вальверде нар өрсөлдөж байгаа аж. Хитлер нь 2011-2014 онд төв үзэлт “Перугийн боломж” намаас нэр дэвшин сонгогдож хотын даргын албыг муугүй хашсан гэнэ.

Харин өдгөө “Бид-Перу” намаас нэр дэвшиж байгаа аж. Тэрээр дэлхий дахинд хамгийн их үзэн ядагддаг хүний нэрийг авсан ч  эцэг эхээ хүндэтгээд нэрээ солиогүй аж.
-Аав маань Хитлер гэж хэн болохыг сайн мэддэггүй байсан биз. Гадаад нэр болохоор нь шохоорхоод өгсөн гэж би боддог. Гэхдээ манай хотынхон намайг сайн Хитлер, зөв зүйл хийдэг хүн гэдгийг бүгдээрээ мэднэ-
Өмнөх сонгуульд тэрээр “Ард түмний дундаас төрсөн Хитлер” гэдэг уриатайгаар оролцон ялжээ. Өдгөө “Хитлер-Итгэл найдвар” гэсэн уриатай оролцож байна.

Харин сөрөг намаас нэр дэвшсэн Ленин Владимир Родригес Вальверде нь жинхэнэ коммунист-орос маягаар ажиллаж байгаа гэнэ. Тэрээр Хитлерийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулахаар шүүхэд гомдол гаргасан ч амжилт олоогүй аж.

 

НУУЦ.мн

 


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших