ЦЕГ: Бусдыг хүчирхийлж байгаа бичлэгийг ЭМЭГТЭЙ хүн хийсэн
Нийтэлсэн: 2018-10-06 02:22:04
.jpg)
Цагдаагийн ерөнхий газраас, өсвөр насны охидыг хүчирхийлж, улмаар бичлэг хийн олон нийтэд тарааж байгаад баривчлагдсан этгээдүүдийн талаар мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд “2018 оны аравдугаар сарын 2-ны өдрийн орой олон нийтийн цахим сүлжээнд бусдыг садар самуунд уруу татсан утга агуулга бүхий дүрс бичлэгийг цацсан асуудал гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шуурхай болон тасралтгүй байх зарчим дээр үндэслэн видео цацсан иргэдийг хаана байгаа газраас нь шуурхай олж тогтоосон байдаг.
Уг хэрэгт 40 настай эрэгтэй Т болон 30 настай эрэгтэй У нар холбогдон шалгагдаж буй байна. Мөн тухайн дүрс бичлэгийг хийхэд эмэгтэй хүн оролцсон гэсэн нөхцөл байдалтайгаар шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Тухайн бичлэг тавигдсанаас хойш нэг цагийн дотор устгах арга хэмжээ авч ажилласан. Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, 2016 энэ төрлийн гэмт хэрэг 2016 онд 140, 2017 онд 240, энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 279 удаа үйлдэгдсэн” гэлээ.
NUUTS.mn

bichleg haa bagaan chaddag iuam bol wgw