Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүхдийг хамгаалах "АЙМААР АХ"-ын үйлчилгээ Солонгосд нээгджээ
Нийтэлсэн: 2018-10-05 13:45:49
Дэлхий даяар үйлчилгээний шинэ төрлүүд гарч ирсээр байна. Өмнө нь "цагийн нөхөр", "өдрийн найз залуу/бүсгүйн" бизнес эрэлт ихтэй байсан бол Өмнөд Солонгосд "аймаар ах" гэдэг шинэ төрлийн үйлчилгээ гарч иржээ. Энэ нь сургууль дээрээ ангийнхан, үеийхэндээ дээрэлхүүлдэг хүүхдийг хамгаалах зорилготой гэнэ. Иймэрхүү байдалд орсон хүүхдийг эцэг эхийх нь оронд ширүүн харцтай, сүрдмээр төрхтэй, нуль шивээс болсон 30-40 насны "аймаар ах" сургуульд нь хүргэж бас авдаг. Аймаар ах дээрэлхүүлдэг хүүхдийн дотны хүний байдалтай байдаг.
Ийм төрлийн үйлчилгээг 2-3 өдөр дараалан авсаны дараа дээрэлхүүлдэг хүүхдэд ирэх дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт эрс багасдаг гэнэ.
НУУЦ.мн