Нууц мэдээллийн уурхай

Баян найз хүүхэндээ нөхрөө “ТҮРЭЭСЭЛСЭЭР” эцэст нь бүрмөсөн алджээ

Нийтэлсэн: 2018-10-05 00:24:20

Оросын цахимд Ирина гэдэг эмэгтэйн оруулсан постыг өргөнөөр хэлэлцэж байна. Тэрээр Лариса гэдэг ганц бие найзтай байжээ. Тэд олон жил үерхэж байгаа бүхнээ хуваалцаж ирсэн. Санхүүгийн хувьд ганц бие найз нь мөнгөтэй бол Ирина нь нөхрийн хамт цалингаас цалингийн хооронд амьдардаг. Ийм ч учраас сийнгл найз нь түүнд олонтоо туслаж мөнгө зээлдүүлдэг. Ганц бие эмэгтэй гэдгээр нь Ирина найз хүүхнээ өрөвдөж зовлонг нь ойлгодог байжээ. Нэг удаа найз нь шинэ авсан хөшгийг нь тогтоогоод өгөх эр хүн сураглажээ. Бүр “нэг цагийн нөхөр” түрээслүүлдэг компани байдаг эсэхийг цахимаас хайж үзсэнээ ч ярьжээ. Үүнийг нь сонссон Ирина “нэг сумаар хоёр туулай” буудахаар шийдэж найз хүүхэндээ өөрийн нөхрийг санал болгосон байна. Ингэхдээ нэг талаар найздаа тусалж нөгөө талаар мөнгө олох гэжээ. Хоёр найз ярилцаад түрээсийн төлбөрийг цагийн 5000 рублиэр тохирч Лариса нь “Сбербанк”-аар дамжуулан тэр дор мөнгийг нь шилжүүлжээ. Харин Ирина орой гэртээ хариад нөхөр Михайлаа хөшиг тогтоох буюу секс хийх ажлаар найз хүүхнийх луугаа явуулжээ. Нөхөр нь Ларисагийн шинэ хөшгийг “амжилттай” тогтоож өгөөд шөнө оройхон ирсэн. Харилцан тохирсон ёсоор нөхрөө түрээсэлсэн, найзынхаа нөхрийг түрээсэлж авсан зэргийг чанд нууцалсан байна. Харин түрээслэгдсэн нөхөр мөнгөний талаар огт мэдээгүй.  Тэр цагаас хойш найз нь нөхрийг нь “түрээслэхээр байнга хандах болжээ. Байрныхаа цахилгааны гэмтлийг засуулах, угаалтуурын хоолойг янзлуулах, салхивчаа шиллүүлэх, буйдангийнхаа байрлалыг өөрчлэх гэх мэт шалтгаанаар түрээсэлж төлбөрийг нь шууд төлдөг. Ийнхүү хамтын ажиллагаа бараг нэг жил  явагдсан агаад найз хүүхнүүд хоюулаа л сэтгэл ханамжтай байжээ. Гэтэл нэг өдөр Иринагийн нөхөр нь Ларисад дурласан гэдгээ мэдэгдсэнээр байдал бишджээ. 
-Нөхөр маань цаашид надтай амьдарч чадахгүй гээд хамаг юмаа аваад Ларисагийн нүүгээд оччихсон, гэтэл бид хоёр сургуулийн насны хүүхэдтэй-
-Ингээд би Лариса руу залгаж Михайлын түрээсийн төлбөрт өгсөн бүх мөнгийг нь буцааж төлөөд нөхрөө авья гэсэн. Нийтдээ 80 гаруй мянган рубль болсоныг би арай гэж цуглуулсан. Гэтэл Лариса эрс татгалзаж утсаа тасалсан. Олон удаа залгасан ч утсаа аваагүй. Тэр дор нь цахим хуудсандаа намайг блоклосон-

Удалгүй Лариса Михайл хоёр өөрсдөө залган гэр бүлээ цуцлуулахыг шаардаж болжээ. Ирина удтал татгалзсан ч мөнгөтэй найз хүүхэндээ дийлдэж шүүх гэрлэлтийг цуцалсан байна. Гомдож хорссон эмэгтэй нөхрийг нь булаасан өөдгүй найз хүүхнийхээ бузар булайг цахимаар дэлгэхээс өөр юу ч хийж чадсангүй. Лариса Михайл хоёр өнгөрсөн 9-р сард гэрлэжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших