Нууц мэдээллийн уурхай

6000 хүүхэнтэй унтсан 63-тай АЗАРГАН ЭР залуу бүсгүйтэй энгэр зөрүүлж байгаад хорвоогоос хальжээ /14+/

Нийтэлсэн: 2018-10-04 02:53:43

Итали болон Европ  даяар “Италийн плебой”, “Риминигийн Ромео” хэмээн олон жил алдаршиж явсан, хүүхнүүдийн эрлэг болсон Маурицио Занфанти гэдэг азарган эр 63 насандаа хорвоог орхижээ. Тэрээр Зүүн Европоос ирсэн 23 настай жуулчин бүсгүйтэй энгэр зөрүүлж байгаад гэнэт хөдөлсөн зүрхний шигдээс өвчнөөр орон дотроо нас барсан. “Риминигийн Ромео” нь 1970 оноос 17 насандаа аялал жуулчлалын том төв болох далайн эргийн төрөлх хотынхоо нэгэн шөнийн зоогийн газарт зочин уригчаар ажиллаж эхэлжээ. Римини нь Европд алдартай, ялангуяа Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудын жуулчдын ирэх дуртай хот гэнэ. Эмэгтэйчүүдтэй танилцах, өөртөө татах төрөлхийн авьяастай Маурицио нь сэтгэл татам инээмсэглэл, хараа булаам гадаад төрхөөрөө тэр дороо л жуулчин эмэгтэйчүүдийн дунд алдаршжээ.

Булчинлаг хүрэн бор биетэй, шаргал үстэй итали залуу өдөр нь жуулчин хүүхнүүдийг дагуулан явж хотоо танилцуулан далайд сэлээд орой нь эр хүний ер бусын хүч чадлаа гайхуулан жаргаадаг. Романтик орчин, сексийн жаргалыг гайхалтай мэдрүүлдэг тул учирсан жуулчин хүүхнүүд нь дахин энгэр зөрүүлэх гэж дараа жил нь заавал ирдэг болжээ.  Жуулчин эмэгтэйчүүд Маурициод “Риминигийн Ромео” гэдэг нэр өгч, аялалын “хөтөлбөрт”-өө нь азарган эртэй унтаж үзэхийг заавал оруулдаг байв.  Ялангуяа скандинав хүүхнүүдийг бүр хуйлруулдаг байсан тул Итали руу жуулчин явуулдаг Шведийн аялал жуулчлалын компаниудын суралчилгаанд хүртэл зургаа авахуулж байжээ. Зарим жуулчлалын компаниуд байрандаа  итали азарган эрийн цээж баримал, том зургийг хүртэл байрлуулдаг байсан. Ийнхүү тэрээр 63 хүртэл насандаа нийтдээ 6000 гаруй эмэгтэйтэй унтсан гэсэн тооцоо гарчээ. Амжилтынх нь ид “оргил” үед аялал жуулчлалын зуны гурван сард 207 жуулчин эмэгтэй өврөөр нь дамжин гарсан гэж нэгэнтээ сайрхсан. Хэрэв жуулчлалын сезоны үеэр унтсан эмэгтэйчүүдийх нь тоо 200-д хүрэхгүй бол өөрийгөө муу ажилласан гэж үздэг байжээ.

“Риминигийн Ромео” нь 40 нас гараад өөрийгөө төрөлх хотынхоо аялал жуулчлалын бизнесд маш их хувь нэмэр оруулсан, жуулчдыг татах тал дээр аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хотын дарга нараасаа ч их ажил хийсэн  хэмээн ярьж  улмаар хотынхоо удирдлагатай муудалцсан. Нас хэвийхийн хэрээр өөрийх нь хичээл зүтгэлийг зохих ёсоор үнэлсэнгүй хэмээн хотын дарга нараа зүхэх болсон гэдэг. Түүний найз нарых нь хэлсэнээр “Риминигийн Ромео” нь яг хүсэж мөрөөдөж байсан үхлээрээ хорвоог орхисон гэнэ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд загас наадуулж байгаад эмэгтэй хүний дээр нүд анихыг хүсдэгээ байнга ярьдаг байжээ. Тэр хүсэл нь ч биелж 23-тай жуулчин бүсгүйтэй жаргаж байгаад өвөрт нь бурхан олжээ.

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Bat /202.21.106.148/ 2018-10-05 00:03:53

    novsh gej gaihuulaad baih yu bgaa yu m be

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших