Нууц мэдээллийн уурхай

Очирваань хайрхны Бадархундага нуурыг тоносон этгээдүүд хэн бэ

Нийтэлсэн: 2018-09-13 02:36:06

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Энэ уламжлал өнөөдөр ч хэвээр. Сүүлийн үед хүмүүс мөнгөн ембүүнээс гадна мөнгөн аяга, алт, мөнгө, монетон ээмэг, бөгж гэх мэт үнэт эдлэлээ өрөгдөг болжээ. 2016 онд нутгийн иргэд Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцох сүсэгтэн олонд хадаг яндар, дугуй булантын оронд мөнгөн аяга л өргөх уриалга дэвшүүлж байсан. Өнөө хүртэл Чулуутын голын эх Бадархундагын ёроолд хэр хэмжээний үнэт эдлэл тунаж байгааг таашгүй. Энэ нь зарим хүмүүсийн шуналыг хөдөлгөж, нууцаар авах гэсэн хүслийг бадраадаг нь дамжиггүй. Өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр “Отгонтэнгэр хайрханд буун дуу гарлаа” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг хэргийг хөөж үзвэл  өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 хүн Бадархундагын рашаанаас хүртэхээр уулын бэлд “Тоёота Ланд-200” маркийн хар болон цагаан өнгийн хоёр автомашинаа тавиад, өгсөж явтал нуурын захаас сэжигтэй зүйл авч яваа гурван залууг харсан байна. Нуураас шумбагчийн хувцастай гарч ирсэн сэжигтэн машиныхаа цонхыг хагалан хувцсаа сольж өмсөөд, шаргал үүргэвч үүрэн, машинаасаа “Тоз-8” винтовоор зэвсэглэж, цааш зугтсан байна. Нөгөө хоёр нь мөн зугтжээ. Буугаар зэвсэглэсэн сэжигтнийг Ц.Даваабат гэдэг бөгөөд 1993 онд төрсөн, 25 настай, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай. Тэрбээр араас нь хөөж байсан иргэдийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудаж гэмтээжээ. Дээшээ хоёр удаа буудаж тэднийг холдуулаад “Тоёота Ланд-200” маркийн цагаан өнгийн машиныг нь дээрэмдээд зугтсан байна. Сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дайчлан баривчилжээ. Түүнтэй хамт явсан, Баян-Өлгий аймгийн харьяат, 1987 онд төрсөн, 31 настай Үмитханы Төлөпберген, 1996 онд төрсөн, 22 настай Ердамыс Тасхын нарыг хоёр хоног хайсны эцэст есдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд Бумбатын даваанаас барьжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй аж.

Сэжигтэн этгээдүүдэд буудуулсан Ч.Отгонбат, Б.Батхишиг нарыг хоёр энэ сарын 11-нд 19:00 цагт Завхан аймгаас Улаанбаатар хотод онгоцоор авчирч, Цэргийн клиникийн төв госпитальд эмчилгээ хийж байна. Тэдний щарх амь насанд нь халгүй, биеийн байдал нь сайн байгаа аж.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. Sandagdorj /66.181.161.42/ 2018-09-13 22:05:15

    Nuurand yanzan buriin yum shidej bdag buruu sh dee. Zugeer l yavuulna bizdee. Yaax gej xuutsulldug bna. Uursduu axax geegui l yum bol

  2. Ogii /66.181.182.55/ 2018-09-14 22:07:40

    Амьдралд монго хэрэг болоод л тэгсэн баилгуи дээ Баяжсан хумуусиин шидсэн юм авсан баилгуи

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших