Нууц мэдээллийн уурхай

Худалдагчийн бие муудсаныг ДАЛИМДУУЛАН дэлгүүр тонож буй хөвгүүдийн бичлэг ...

Нийтэлсэн: 2018-09-13 02:15:13

Америкийн Вашингтон мужийн Оберне гэдэг хотод болсон   ертөнцийг шуугиулж байна. Өсвөр насны хоёр хүү насанд хүрсэн эрийн хамт ШТС-ын дэлгүүрт орж иржээ.

Хөвгүүд нэгэн бараа аваад үнийг нь төлөхгүй байсанд худалдагчийн уур цухал төржээ. Тэрээр ширүүнээр хашгирч шаардан байж арай гэж мөнгөө авчээ.

Гэсэн ч огцом уурласнаас болж зүрхний шигдээс тусан ухаан алдан унаж байна.

Харин хөвгүүд туслахын оронд эхлээд амь нас нь дээсэн дөрөөн дээр ухаангүй хэвтээ худалдагчийн халаасыг ухан өгсөн мөнгөө буцаан авчээ.

Үүний дараа дэлгүүрээс зарим нэг бараа аван гарсан ч удалгүй буцан ирсэн.

Тэд кассаас бэлэн мөнгө авахаар шийджээ. Ингээд дэлгүүрийг тонож эд бараа, орлогийн бэлэн мөнгийг нь авч оджээ.

Хөвгүүдтэй хамт явсан эр тонуулыг нь зогсоогоогүй агаад өөрөө ч оролцжээ.

Тэд үхлийн ирмэгт  хэвтээ худалдагчийг огтхон ч хайхрахгүй байгаа нь цахим хэрэглэгчдийн зэвүүцлийг төрүүлжээ. Тонуулчдыг гарч одсоны дараахан орж ирсэн хүн эмнэлэг болон цагдаа дууджээ. Өдгөө цагдаа өсвөр насны тонуулчдыг хайж байна. Болсон явдал залуу үеийг өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн цэвдэг хүмүүс болж байгааг баталжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших