Нууц мэдээллийн уурхай

Вьетнамын дайны хамгийн алдартай нэгэн зургийн ТҮҮХЭЭС ...

Нийтэлсэн: 2018-09-12 09:59:04

Вьетнамын дайны хамгийн алдартай зургийн нэг нь Хойд Вьетнамын армийн гэрэл зурагчины авсан энэ зураг юм. Зурагт  жижигхэн биетэй, 17 настай Нгуен Тхи Ким Лай автомат бариад олзны аварга биет америк нисгэгчийг тууж явааг буулгасан. Энэ явдал Америкийн армийн "Rolling Thunder" байлдааны ажиллагааны үеэр 1965 оны 9-р сарын 20-нд болсон. Байлдааны ажиллагааны үеэр “F-105” онгоц зенитийн суманд оногдон сөнөөгдөж нисгэгч ахмад У.Фарби шүхрээр үсэрсэн. Амьд гарсан байж магадгүй нисгэгчийг хайхаар “HH-43”  загварын хоёр байлдааны нисдэг тэрэг хөөрсөн. Гэсэн ч вьетнамчуудын зенитийн галд “с/н 62-4510” дугаартай нь оногдож экипажийн дөрвөн гишүүн олзлогдсон. Олзлогдсон нисгэгчдийг тууж явах үед энэ зургийг даржээ.  Гэрэл зурагчин туугч болон туугдагч хоёрын  биеийн харьцааг тод харуулахын тулд зөвхөн бортинженер Уйльяам Робинсон болон байлдагч эмэгтэй хоёрыг л оруулан зургийг нь даржээ. Зургийн өгүүлэмж нь бяцхан Вьетнам агуу том Америкийг ялж байгааг илэрхийлэн тэр дороо дэлхийгээр тарж маш их алдаршсан. Вьетнамчууд энэ зургаар марк хүртэл гаргасан. Олзноос ирсэний дараа бортинженер нь эрэн хайх ажиллагааны үеэр эр зориг гаргасан хэмээн Америкийн Нисэх хүчний Загалмай одонгоор шагнуулсан. 1995 онд Японы NHK ТВ зургийн талаар тусгай нэвтрүүлэг хийх үеэрээ Уйльяам Робинсон болон Нгуен Тхи Ким Лай хоёрыг уулзуулжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших