24 настай багш бүсгүй ОНГОН биеэ 15-тай сурагчдаа “өгөөд” баригджээ
Нийтэлсэн: 2018-09-12 00:47:02
Mirror –д мэдээлснээр Техас мужийн 24 настай багш эмэгтэй Ханна Сибойе өөрийнхөө анхны эрэгтэйгээр 15 –тай сураг хөвгүүнийг сонгосон ч насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан, бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагджээ. Энэ явдал 2017 оны 6-р сард болсон гэнэ. Охин биеэ удтал хадгалж явсан багш 15 настай нэгэн сурагчтайгаа дотносож цахим гар утсаар харилцаж улмаар нүцгэн зургаа явуулах болжээ. Удалгүй зочид буудалд дотно харьцаанд орж сурагчдаа охин биеэ тушаасан гэнэ.
Тэдний амраглал нууцаар үргэлжилж байтал Ханнагийн гэрийн хажуугаар өнгөрч байсан нэгэн сурагч ангийн найзаа багштайгаа унтлагын өрөөнд нь жаргаж байхыг санамсаргүй олж харсанаар хэрэг нь илэрчээ. Багш бүсгүй баривчлагдаж үйлдсэн хэргээ булзааруулалгүй үнэнчээр хүлээсэн байна. Мөн сурагчдаа дурласан, түүнд онгон биеэ өгсөн гэдгээ ч уйлан мэдүүлжээ. Ханнаг тэр дор нь ажлаас нь халж барьцаагаар сулласан. Хэргийн мөрдлөг бүтэн жил илүү үргэлжилсэн агаад удахгүй шүүх хурал нь болох гэнэ.
NUUTS.mn