Буу гаргаж “money” гэж хэлээд л австрали иргэнийг АЙЛГАЖ 400 долларыг нь авчээ
Нийтэлсэн: 2018-09-12 00:18:02
.png)
Монголчуудын хамгийн сайн мэддэг англи үг нь “money” гэдгийг баталсан хэрэг гарчээ. Өмнө нь ял шийтгүүлж байсан Адуучин овгийн Алтанхуягийн М нь Австралийн иргэн Т.Т -гийн гэрт нь орж 200 мянган төгрөг, 400 доллар болон банкны виза картыг нь хуулийн хэллэгээр илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр буу гарган үзүүлж англиар “money” гэж хэлсэнд гадаад иргэн үхтлээ айсан гэнэ. Болсон явдлын тухай хохирогч нь “...“…Батцэцэгтэй хамт ирдэг эрэгтэй хаалга тогшиж байхаар нь таниад гэртээ оруулсан. Орж ирээд 15 минут орчим дуугай сууж байснаа хар өнгийн буу гаргаж ирээд англиар “money” гэж хэлэхээр нь мөнгө нэхэж байнагэж ойлгоод “үгүй” гэхэд нүүр нь хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхэд нь би айсандаа шууд тагт руу гарч шатаар доош буусан. Доод айлын тагтан дээр хэсэг байж байгаад дээшээ гарч цонхоороо харахад гэр ундуй сундуй болсон, орон дээр малгай нь харагдсан. Нөгөө залуу харагдахгүй байсанд гэртээ орж эд зүйлээ шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 доллар, 200 мянган төгрөг алга байсан. Тэр залуу үнэхээр буу гаргаж ирсэн. Над руу тулгаагүй чиглүүлээгүй ч мөнгө өгөхгүй бол буудах нь гэж айгаад зугтаасан...” гэжээ. Харин монгол залуу буу биш асаагуур гаргаж ирсэн хэмээн мэлзжээ. Мөн тагт руугаа гараад алга болохоор нь доошоо үсэрчихэж гэж айсан гэнэ. Тэрээр австрали багшийн шавь монгол эмэгтэйтэй найз тул алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр “money” гэх зэрэг хэд хэдэн үг сурсан байжээ.
NUUTS.mn

The hosenty of your posting is there for ***l to see