Нууц мэдээллийн уурхай

"Ц.Нямдорж оо, шударга, урвагч биш гэдгээ баталчих"

Нийтэлсэн: 2018-09-11 05:44:05

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийж, “Шударга ёсыг Нямдоржоос эхлүүлье” нэртэй аян эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тэд хэлэхдээ “Шударга гэдэг нь хүний үг, үйлдэл хоёр ижил байна уу, өөр байна уу гэдгийг илэрхийлдэг. Харамсалтай нь, өөрийгөө шударга хэмээн тодорхойлдог Нямдоржийн үг, үйлдэл хоёр нь хол зөрүүтэй байгаа олон жишээ баримтыг дурдаж болох  юм. Тиймээс өөрөөс нь асуулт асууж, хариулт авах шууд ярилцлагад урьж байна.

Нийтийн сонсголын хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д дахин хүргүүлж байна. 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлсэн хүсэлтийнхээ хариуг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол зохион байгуулж, өөрийнхөө нэр холбогдсон асуудлуудад зохих тайлбар өгч, хуулийн байгууллагаар шалгуулж, өөрийн гэм буруугүй болохоо хуулийн эрх бүхий байгууллагаар тогтоолгож, төрийн албаа үргэлжлүүлэхийг шаардаж байна.

АТГ, Прокурорын байгууллагаас Нямдоржтой холбогдуулан гаргасан өргөдлийнхөө хариуг шаардана. "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг тагнуулын ажилтан гэх гүтгэлэг, тэг төгрөгийн түрээс төлж зах зээлийн ханшаар 6.7 сая төгрөгийн үнэтэй тансаг байшинд амьдардаг гэх нь авлига, албан тушаалын гэмт хэрэг мөн эсэх, мөн өөрийн эхнэр, болон хүүхдүүдийнх нь нэр дээр гурван хаус, 14 орон сууц байдаг нь Нямдоржтой холбоотой эсэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар гаргасан өргөдлийнхөө хариуг шаардаж байгаа юм.

Цагдаагийн байгууллагыг улс төржүүлэн удирдаж, Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөнд нь халдаж, МАН-ын байрны гадаа амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооны удирдлага, гишүүдийг хүч хэрэглэн эрүүдэн шүүж, харгис хэрцгий хандаж, нухчин дарахыг үүрэг болгон, тэднийг мохоохыг оролдож байгаа зүй бус үйлдлээ таслан зогсоож, нэн даруй огцорч, өөрийгөө шалгуулж, нээлттэй сонсголд орж иргэдийн асуултад хариулахыг тус тус шаардсан. Нямдорж оо!

1. Өөрийгөө шударга гэдгээ нотолчих

2. Өөрийгөө урвагч биш гэдгээ нотолчих

3. Өөрийгөө эх оронч гэдгээ нотолчих

4. Өөрийгөө сайн хуульч, удирдагч гэдгээ нотолчих. Тэгвэл бид танд үнэнчээр итгэж, зүтгэнэ" гэв.

Наймдугаар сарын 17-ны өдрөөс Монголын худалдаачдын холбоо Монгол Ардын Намын байрны гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хүсэлт тавин эхлүүлсэн суултаа өлсгөлөнгөөр үргэлжлүүлсэн билээ. Худалдаачдын хэлж буйгаар, тэднийг цагдаагийн байгууллагын 300 гаруй албан хаагч хүчээр тараажээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших