Нууц мэдээллийн уурхай

Ц.Цэрэнпунцаг гарьд “Aspire mining” компаний 27.4 хувийг эзэмшинэ

Нийтэлсэн: 2018-09-07 02:23:30

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж буй. Коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт орж байгаа, нүүрсний том төсөл буюу олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын төсөл (“Овоот” төсөл) болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшдэг. Мөн “Эх говийн чулуу” (“ЭГЧ” ХК) хамтарсан компанийн 50 хувийг, нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний төсөл (Нүүрстэй), Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд (Эрдэнэбулаг) тус тус хувь эзэмшдэг аж. Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнпунцаг өмнө нь тус компаний 16.6 хувийг эзэмшдэг байсан бол эдүгээ 27.4 хувь болгон нэмэгдүүлээд байгаа талаар “The West” мэдээлжээ.

“Aspire”-ын үндсэн Овоот төсөл нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй, тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм. Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд АМГ-аас ТЭЗҮ-ийн монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ-ийг боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /64.119.21.53/ 2019-03-04 18:37:23

    Davhar vagonoor zooj shun***tana da

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших