Сурагчдыг 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах санал гаргажээ
Нийтэлсэн: 2018-09-07 01:59:05
.jpg)
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Тэрээр "Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр цартахал үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө" гэв.
NUUTS.mn
