Нууц мэдээллийн уурхай

АШУҮИС-ийн захирлын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахыг хүслээ

Нийтэлсэн: 2018-09-06 14:33:40

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсчээ. Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад “Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ. Албан бичигт, “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших