Нууц мэдээллийн уурхай

“Босоо хөх Монгол”-ын гишүүнийг ЖООТУУДАХ гэсэн хятадыг 500 мянгаар торгожээ /бичлэг/

Нийтэлсэн: 2018-09-06 13:49:54

Одоогоос гурван сарын өмнө буюу 5-р сарын эхээр “Босоо хөх Монгол”-ынхан Дорнод аймгийн Дашбалбар суманд орших Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” уурхайд монгол ажилчдын урилгаар очиж “ажилласан”. Бүлгэмийн гишүүдийг Улааны уурхайд очих үед хятад ажилчин жоотуу барьж дайрсан гэх бичлэг цацагдсан. Саяхан тэрхүү омогтой хятадын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Жоотуу далайгч нь Ши Шиахуа /SHI XIAOHUA/ гэдэг 28 настай цахилгаанчин байжээ. Тэрээр жоотуу барин дайрсанаас гадна өөр нэгэн хятад “Босоо хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарын дайчин гишүүнийг монгол, хятад ажилчдын нүдний өмнө боож унаган бүлгэмийн нэр хүндийг унагасан аж. Боолгуулсан гишүүний мэдүүлсэнээр “...: Цээгий ах намайг “тэр хэдийг гаргаад ир” гэхээр нь засварын өрөө рүү ороод дотор нь байсан хятад хүмүүсийг “гар” гэсэн боловч ойлгохгүй байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь татаад гаргатал нэг хятад босч ирэнгүүтээ шууд миний цээж рүү гараараа цохиод намайг боосон. Энэ үед араас шилэн хүзүү рүү цохих шиг болж хэсэг манараад сэрэхэд анх цохисон хятад үсдэж тонгойлгосон. Араас цохисон хятад жоотуу бариад далайн дайрахад Цээгий ах амжиж тэврэн болиулсан ...” гэжээ.  Ийнхүү хятадуудыг хашраах гэж ирсэн бүлгэмийн гишүүдийг хятадууд хашраасан байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Mgl /150.129.141.149/ 2018-09-10 17:54:48

    Nutag ru ni butsaadag durem juramtai boloh heregtei

  2. уншигч /103.229.121.97/ 2018-09-11 23:19:38

    Монгол улс чинь тусгаар тогтносон улс мөн үү.Хятадын нутаг дэвсгэр дээр монгол хүн зодуулжээ.хулхидуулжээ.хорлогджээ ..гээд бичигдээд бдаг бсан чинь одоо бүүр эх орондоо эд нарт базуулдаг болж дээ.Яана даа.яана Хойч үёдээ их санаа зовох юм.Төр засаг нь ард иргэдээ хамгаалж Буурал дарга шиг хөөгөөд гаргах сайн цаг хэзээ ирэх юм бол

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших