Нууц мэдээллийн уурхай

Онгоцонд уйлсан хүүхдээс төвөгшөөж АГСАРСАН төрийн албан хаагч халагджээ /бичлэг/

Нийтэлсэн: 2018-08-31 06:57:40

Америкийн Нью-Йорк хотын захиргааны ажилтан Сьюзен Пейрес гэдэг эмэгтэй онгоцонд танхайрсан, бусдыг доромжилсон,ёс зүйгүй хүнлэг бус авирласан хэмээн ажлаасаа халагдахдаа тулаад байна. Тэрээр Нью-Йоркаас Сиракьюс чиглэлийн онгоцонд суух үед энэ явдал болжээ.

Түүний хажууд Марисса Ранделл гэдэг бүсгүй найман сартай хүүхдийн хамт суухаар таарчээ.

Зорчигчид суудлаа эзлэх үед хүүхэд уйлж энэ нь давилуун зант төрийн албан хаагчийн уур цухлыг хүргэжээ. Тэрээр ээжид нь уурлаж хашгиран тэр даруй өөрийг нь өөр суудалд суулгахыг шаарджээ.

Хэл ам гарсан тул онгоцны үйлчилэгч иржээ. Үйлчлэгч сул суудал байхгүйн дээр хүүхэд уйлахаа больсон тул хүндрэл гаргахгүй байхыг хүссэн нь төрийн албан хаагчийн уурыг бүр ч хүргэжээ.


-Би төрийн албан хаагч байна. Тийм учраас өөр суудалд сууна. Энэ уйланхай хүүхдийн дэргэд сууж чадахгүй. Миний суудлыг сольж өгөхгүй бол ажлаас чинь халуулна шүү-
Мөн хүүхдийг “эсвэл энэ уйланхайг онгоцны арын суудалд суулга” гэжээ. Байдал хурцадсан тул Сьюзаныг онгоцноос буулгажээ.

Хүүхдийн ээж төрийн албан хаагчийн үйлдлийг бичиж аван цахимаар цацахад хоёр сая хандалт авчээ.

Бичлэг цацагдсаны дараа Нью-Йорк хотын захиргааны олон нийттэй харилцах газрын дарга Ронни Рейх мэдэгдэл хийж” Төрийн албан хаагч нь мэргэжлийн ур чадварын хувьд төдийгүй хувь хүний төлөвшил, хүмүүжлийн хувьд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бичлэгийг үзсэний дараа бид дотоод шалгалт эхлүүлсэн. Энэ хэргийг бүрэн шийдвэрлэж дуустал Сьюзаныг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших