“Жаст”-ын Ш.Батхүүг дахин цагдан хорьжээ
Нийтэлсэн: 2018-08-31 02:33:10
.jpg)
“Эрдэнэт үйлдвэр’’-ээр баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая доллар зээлсэн “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой дуулиан намжаагүй байна. Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр түүний цагдан хорих хугацааг сунгаж, улмаар батлан даалтад гаргасан билээ. Учир нь Ш.Батхүүгийн биеийн байдал ихэд муудсан тул маш өндөр тунгаар инсулин тариулж байгаа, үүний улмаас бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн төдийгүй цаашид ийм байдлаар “амьд байлгахад” амаргүй гэдгийг өмгөөлөгч болон ойрын эх сурвалжууд мэдээлж байв.
"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр шалгагдаж буй "Жаст"-ын Ш.Батхүүг өнгөрсөн пүрэв гаригт тодорхой шалтгааны улмаас дахин цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээлэв. Энэ долоо хоногт Авлигатай тэмцэх газраас "Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулан 10 гаруй хэрэг нээгээд байна. Тиймээс хэргийг тусгаарлаж, удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ" хэмээн мэдээлсэн билээ.
NUUTS.mn
