Нууц мэдээллийн уурхай

АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярд ХАХУУЛЬ өгсөн “Эрдэнэс тээвэр” компаний захирал хэн бэ ...

Нийтэлсэн: 2018-08-27 04:58:06

Өнгөрсөн жилийн 11-р сард АТГ-ыхан Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг ажил дээрээ 20 сая төгрөгийн  хахууль авч байхад нь баривчилж шуугиан дэгдээж байсан.  Тухайн үед гүйцэтгэх ажиллагааны шугмаар даргыг тээврийн нэгэн компаний захиралтай байнга харилцаж байгааг тогтоожээ. Прокурорын зөвшөөрлөөр  гар утсыг нь чагнахад авлига өгч авах талаар ярьж байсан нь гэнэ. Ингээд үйлдэл дээр нь барьжээ. Даргад хахууль өгсөн нь “Эрдэнэс тээвэр” компаний захирал бол  Н гэдэг эмэгтэй зуучилж дамжуулсан. Тус компаний 100 машинд С зөвшөөрөл гаргуулахын тулд нийтдээ 62,5 сая төгрөгийг “шидсэн” агаад зуучлагч нь таван саяыг өөртөө авч харин даргад 57,5 сая төгрөгийг өгчээ. Үүнээс өмнө нь 37,5 саяыг нь өгчихсөн агаад үлдэгдэл 20 саяыг ажил дээр нь бэлнээр өгөх гэж байгаад баригдсан. Тухайн үед Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа машины тоо үлэмж хэмжээгээр эрс нэмэгдэж, үүнээс болж Гашуунсухайт хилийн боомтын орчимд зуу гаруй километр газарт түгжрэл үүсээд байсан. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 1.2 мянга орчим том оврын машинд нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгогдсон. 2017 оны 6-р сард Сангийн сайд асан Б. Чойжилсүрэнгээр ахлуулсан боомтын зөвлөл “Эрдэнэс таван толгой” компани дээр хуралдаад 8-р сарын 15-ны өдрийг хүртэл шинээр С зөвшөөрөл олгохгүй байхаар шийдсэн.  Энэ хугацаа дөхмөгц компаниуд зөвшөөрөл хүсэж эхэлсэн агаад шийдвэрлэх ажлын хэсгийг хэлтсийн дарга Д.Батбаяраар ахлуулжээ.  Харин “Эрдэнэс тээвэр” компани нь олон улсын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Захирал нь урдаас нь “Howo” брендийн хүнд даацын 100 машин оруулж ирээд “Энержи ресурс”-тай нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж урьдчилгаа аваад машиныхаа үнийг төлсөн гэнэ.  Захирал С зөвшөөрлийг тодорхой хугацаагаар  хаагаад 8-р сарын дундаас олгож эхлэхийг судалж мэджээ. Нарийвчлан “судлах” явцад эхний 25 машины зөвшөөрлийг тус бүрийг нь нэг сая төгрөгөөр, дараагийн 25 машиныг 500 мянгаар гаргахаар тохиролцжээ. Үнэтэй санагдсан ч өгөөд ажлаа эхлүүлэхээр шийджээ. Цаанаас нь ч шийдээ хурдан хэлэхийг шаардсан байна. Мөн бэлнээр авна гэжээ. Энэ ажиллагааг зуучлагч Н гэдэг эмэгтэй хийж гүйцэтгэсэн. Тэрээр нийт  62,5 сая төгрөгнөөс таван саяыг нь өөртөө авч бусдыг нь даргад дамжуулжээ. Дарга зуучлагч хоёр үйлдэл дээрээ баригдсаны дараа “Эрдэнэс тээвэр”-ийн захирлыг  АТГ дээр дуудсан. Бэлнээр хураагдсан 20 саяас гадна мөрдөн байцаалтын явцад дарга өмнө нь авсан 37.5, зуучлагч өөрийн авсан таван сая төгрөгөө тус тус тушаажээ. Шүүх Д.Батбаярыг зургаан сая төгрөгөөр торгосон бол хахууль өгсөн захирлыг бус харин “Эрдэнэс тээвэр” компанийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн. Торгуулийг гурван жилийн хугацаанд төлөх ёстой гэнэ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших