Нууц мэдээллийн уурхай

Бүх шалгалтандаа дээд оноо авсанд ГЭРЭЭ ёсоор аав нь 3000 доллар өгчээ

Нийтэлсэн: 2018-08-27 03:12:21

Wales Online –д мэдээлснээр Английн Уэльсийн 16 настай охин Молли Роулендс хоёр жилийн өмнө аав Клайвтайгаа нэгэн гэрээ байгуулжээ. Эхлээд тэд тоглоом шоглоомоор тохирсон гэнэ.
-Би ааваасаа “хэрвээ би бүх шалгалтандаа дээд оноо авбал яах вэ” гэхэд “аав шалгалт бүрд чинь 100 фунт төлнө” гэсэн-
Сурагч охины хувьд 100 фунт/140 доллар/ нь маш их мөнгө юм. Ингээд охин хичээж эхэлжээ. Шалгалт эхлэхээс зургаан сарын өмнө бүр эрчимтэй бэлдсэн байна. Өдөрт 5-6 цагаар хичээлээ давтаж амралтын өдрүүдээр ч бэлдсэн. Эцэст нь хоёр жилийн хичээл зүтгэл нь үр дүнгээ өгчээ. Тэрээр тоо, биолого, хими,физик, англи хэл, Английн уран зохиол, валли/хойд ирланд/ хэл, Валлийн уран зохиол, газарзүй, мэдээлэл-технологи, санхүүгийн үндэс зэрэг 14 хичээлээр төгсөлтийн шалгалт өгч бүх шалгандаа дээд оноог нь авчээ. Энэ сарын 23-нд шалгалтынхаа хариуг аваад баярлаж цочирдсондоо бүр уйлсан гэнэ. Охин шалгалт бүрдээ дээд оноо буюу А үнэлгээ авсан.


-Ээж маань надад хамгийн түрүүнд баяр хүргэсэн.Багш нар маань миний амжилтыг сургуулийн түүхэнд гарч байгаагүй үзүүлэлт гэсэн-

Шалгалтын дүн гарсан өдөр аав нь гэрээ ёсоор шагналын чекийг нь явуулжээ. Дугтуйнд хийсэн чекэнд 1400 фунт/3000 доллар/ гэж бичжээ. Ийнхүү аав хэлсэндээ хүрч мөнгөө өгсөн агаад охин шагналын мөнгөө их сургуулийн сургалтын төлбөрдөө зарцуулах гэнэ.

 

НУУЦ.мн



 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Kiana /46.161.14.99/ 2018-11-01 09:22:31

    The exsptriee shines through. Thanks for taking the time to answer.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших