Сүлжээчин орос Евгений Персов 7000 монгол иргэнийг хохироожээ
Нийтэлсэн: 2018-08-27 01:58:08
.jpeg)
Ирландын Дублин хотоос гаралтай “Стамфорд” сүлжээний бизнесийг Монголд оруулж ирсэн ОХУ-ын иргэн Eвгeний Пeрсовыг энэ сарын дундуур баривчилж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байна. Евгений Персов нь Европт төвтэй “Abba” гэх компанийн захирал гэнэ. Хохирогчдын хэлж буйгаар Монголын талаас Бат-Эрдэнэ, Баттулга гэх хоёр хүн “Stamford”-ийн талаар аккаунтаа хэрхэн яаж нээхээс эхлээд маш олон цуврал хичээл онлайнаар заажээ. Эдгээр хүмүүсийн хичээл болгон иргэдэд итгэл төрүүлэх үндэс суурийн нэг болсон аж.
Мөн Алтансувд гэх ч эмэгтэй байгаа бөгөөд түүнийг барьж цагдан хорихыг олон хохирогч хүсч буй. Хохирогчдын дунд 10 мянган доллараар элссэн, цалин зээл авч, машинаа зараад найман төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа юм. Нийтдээ 7000 иргэн 100 тэрбум төгрөгөөр хохирсон гэсэн тооцоо гарчээ.
НУУЦ.мн
