Нууц мэдээллийн уурхай

Англичууд олзлогдсон 84 герман ГЕНЕРАЛЫГ тохилог эдлэнд тансаглуулсаны учир ...

Нийтэлсэн: 2018-08-25 06:34:26

Энэ бол Английн нийслэл Лондонгийн захын Трент-паркын гол байшин юм. Өдгөө цэцэрлэгт хүрээлэн болсон агаад дэлхийн 2-р дайны үед Германы олзлогдсон өндөр дээд тушаалын офицеруудыг "хорьж" байжээ. 1942 оноос 1945 оны 5-р сарын эцсээр нийтдээ 84 генерал, хурандаа хоригдож байсан. Генералуудыг хорьж байсан гэх нь бодит байдалд нийцэхгүй агаад эдлэнд байрлуулж байсан гэвэл зохино. Харуул хамгаалалт зөвхөн эдлэнгийн хашаанд л байсан агаад байшинд үйлчлэгч, тогооч нараас өөр англи хүн ажилладаггүй. Хамгаалалтынхан герман офицеруудын гарсан болсон маргаан, зодооныг зогсоох гэх мэтийн  зайлшгүй тохиолдолд л байшинд ордог. Герман генералууд тусдаа өрөөнд байрлаж шилдэг тогоочдын бэлтгэсэн англи маягийн өглөөний цай ууж өдөрт хоёр удаа хооллож, номын санд сууж усан санд орж билльяард тоглож цагаа өнгөрөөдөг. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж морь унаж давхидаг. Долоо хоногийн эцсээр виски, навчин тамхи тавьж өгдөгийн дээр Лондонгийн театр, циркийнхэн ирж тоглодог байсан. Герман генералууд өөрсдийх нь өндөр цол хэргэмийг англичууд хүндэтгэж байна хэмээн тун маадгар байдаг байв. Хийх зүйлгүй генерал хурандаа нар ихэнхи цагийг цэрэг дайны асуудлаар яриа хэлэлцүүлэг хийж өнгөрөөдөг байсан агаад байцаагдахдаа хэлээгүй нууц зүйлсээ ч ярилцацгаадаг.  Үүнийг урьдчилан тооцоолсон Английн тагнуулынхан эдлэнгийн байшингийн бүх өрөөнд тэр чигээр нь сонсох төхөөрөмж суулгасан. Бүр жорлон, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал хүртэл "цох"-той байжээ. Ийнхүү тагнуулынхан генералуудын яриаг гурван жилийн турш хоногийн 24 цагаар тасралтгүй сонсож бичиж авч ирсэн. Энэ хугацаанд нийтдээ 64 427 яриаг сонсож бичиж авчээ.  Эдгээр ярианаас олж авсан  баримтад түшиглэн Фау пуужин үйлдвэрлэдэг үйлдвэрийн байрлалыг маш нарийвчлалтай тогтоон бөмбөгдсөн. Мөн олон ярианы бичлэгийг Нюрнбергийн шүүх хуралдааны үеэр нацистын гэмт хэрэгтнүүдийн эсрэг нотлох баримтаар ашигласан аж.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших