Нууц мэдээллийн уурхай

Найз залуудаа хаягдсандаа ХОРСОЖ нохойг нь яс арьс болгосон бүсгүй баривчлагджээ

Нийтэлсэн: 2018-08-25 00:32:32

People –д мэдээлснээр Америкийн Нью-Йорк мужийн Лоуренс гэдэг жижигхэн хотын бүсгүй Элизабет Жэймс одоогоос зургаан сарын өмнө найз залуудаа хаягджээ. Нохойд дуртай экс нь хэд хэдэн нохой тэжээдэг агаад явахдаа Аварга гэдэг мастифаа үлдээгээд явжээ. Гэтэл хаягдсан бүсгүй хамаг уур хорсолоо нохойд нь гаргаж өшөө хорсолоо тайлж гарчээ. Найз залуугаа явсан даруйд нь бүсгүй Аваргыг хашаандаа гарган уяжээ. Ингээд зориуд санаатайгаар хооллож ундлахгүйгээр өлсгөж харангадуулж эхэлсэн байна. Хөөрхий нохой хурдан хугацаанд турж эцжээ. Хоол тэжээлийн дутагдлын улмаас биеийн эсэргүүцэл нь суларч үс нь унаж элдэв шимэгчидэд бариулжээ. Хөдөлгөөнийг нь эрс хязгаарласан тул булчин шөрмөс нь суларсан байна. Сүүлдээ тураалын туйлд хүрч яс арьс болоод байхад нь азаар нэгэн иргэн олж харан цагдаад мэдээлжээ. Гэрийн тэжээвэр амьтантай хэрцгий харьцсан хэргийн дуудлагаар цагдаа нар Элизабетийн гэрт ирэхэд ясанд дээр тохсон арьс болтлоо турж ямар ч тамир тэнхээгүй болсон нохой угтжээ.

Нохойг тэр дор нь мал эмнэлэгт хүргэж харин бүсгүйг баривчилжээ. Малын эмч нарын Аваргын байдлыг үхлийн ирмэгт ирсэн гэж тодорхойлсон байна. Түүний насны нохойн хэвийн жин 50 кг байх ёстой атал дөнгөж 22 кг хүрэхтэй үгүйтэй байжээ. Хөл дээрээ ганц минут ч тогтож чадахгүй унаж байсан гэнэ.

Нохойг тэр дор нь эрчимт эмчилгээнд оруулан тэжээсэн. Харин баривчлагдсан бүсгүй хаяж явсан эксдээ гомдож хорсохдоо нохойг нь зориуд хооллодоггүй байснаа хүлээн зөвшөөрчээ. Тамлал тохуурхал нь хагас жил ашхуу үргэлжилжээ. Шүүх түүнийг 6248 долларын барьцаагаар сулласан агаад удахгүй шүүх гэнэ. Өдгөө Аваргын бие аажмаар тэнхэрч сайжирч байгаа аж. Түүнийг хаягдсан гэрийн тэжээвэр амьтдыг асрах газар ажиллуулдаг Жаклин Салливан гэдэг бүсгүй авчээ.

Тэрээр Justice for Champ гэдэг цахим хуудас нээж одоогоор 35 мянган дагагчтай болсон. Дагагчид нь нохойн эмчилгээ асаргаанд зориулан мөнгө хандивласаар байна.

Жаклин Аваргын тухай мэдээлэл бичлэгийг цахим хуудсандаа байнга оруулдаг гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших