Нууц мэдээллийн уурхай

8-тай охин дугуй авахаар цуглуулсан мөнгөө ҮЕРТ нэрвэгсэдэд хандивлаад ...

Нийтэлсэн: 2018-08-24 05:17:52

IndianToday -д мэдээлснээр Энэтхэгийн Тамилнад мужийн Виллупурум хотын найман настай охин Ануприй дөрвөн жилийн өмнөөс дугуй худалдан авахаар мөнгө цуглуулж эхэлжээ. Цуглуулсан мөнгөө таван мөнгөний гахайд хийсэн нь нийтдээ 8846 рупий/40 мянган төгрөг/  хүрчээ. Дугуй авах мөнгө нь дөхөж байх үед саяхан хөрш Керал мужид нь том үеэр болжээ. Үерийн улмаас олон арван тосгон суурин усанд автаж эд материалын маш их хохирол учирч нийтдээ 370 хүн амиа алдсан.

Энэ гамшгийн тухай мэдээг зурагтаар үзсэн охин мөнгөний таван гахайгаа хагалан цуглуулсан бүхнээ үерт нэрвэгсэдэд туслах санд хандивлахаар шийджээ.  Охин цуглуулсан 8846 рупийгаа өгөхөд аав нь 9000 болгоод охиныхоо өмнөөс тусламжийн санд өгчээ. Мөн охин нь дугуй авахаар цугуулсан бүх мөнгөө үерт нэрвэгсэдэд хандивлаж байгааг сангийханд ярьжээ. Охины сайн үйлийн тухай мэдээг сангийханд хэвлэлд дамжуулж улмаар олон нийтэд хүрчээ. Энэ мэдээг хотын “Hero Cycles” дугуйн дэлгүүрийн эзэн Панкаджа Мунджала мөн сонсжээ. Ингээд охиныг дэлгүүртээ урин шинэ дугуй бэлэглэжээ.

Мөн насан туршдаа жил бүр хуучин дугуйгаа шинэ дугуйгаар сольж авах эрхийн бичгээр шагнасан байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших