Нууц мэдээллийн уурхай

Дуулиант хуримын сонин сайхнаас ...

Нийтэлсэн: 2018-08-24 03:51:00



Энэ зуны  билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна. Монголын томоохон гэр бүлээс гаралтай хуримлагч хоёрт баяр хүргэхээр тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна.   Зөвхөн хосын хурим гэлтгүй  гаднын зочдод эх орноо сурталчлан таниулах  арга хэмжээ ч гэж хэлж болохоор сүрлэг сайхан хурим болсон гэж  баттай эх сурвалжаас мэдээллээ. Үндэсний дээл хувцас, ахуй соёлоо сурталчлан таниулсан энэ хурим тансаг сайхан болсон талаар ам уралдан ярих хүмүүс одоо хэр байгаа сурагтай. Хуримын бас нэгэн сонирхол татахуйц хэсэг нь хуримын бэлэгний  үйл ажиллагаа байдаг. Нүсэр сүртэй хуримд ирсэн зочдыг шинэхэн гэр бүлд ямар бэлэг өгсөн бол хэмээн ажиг сураг тавьж буй хүмүүс олон байгаа.  Хуримын бэлгэнд үнэтэй, тансаг зэрэглэлийн ламборжин машин авсан гэх  цуурхал хүртэл гараад байсан юм. Гэхдээ энэ бүхэн ташаа мэдээлэл болох нь саяхан  тайлагдлаа.  Учир нь залуу хосууд хайр сэтгэл, аз жаргалаа билэгдэн  “Баттүшиг энд Цэлмүүн” хэмээх хандивын  санг нээсэн аж.  Тэрхүү сан нь  боловсрол болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх сайн үйлсийн сан юм байна. Хуримд уригдсан зочид тухайн санд хандив өргөсөн бөгөөд цугларсан мөнгөөр нь нярайн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг эхний ээлжид авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Цаашид энэхүү сан үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд сайн үйлсийн  аяныг  тогтмол явуулж, хэрэгцээ шаардлагатай салбарт нь тус дэм болох гэнэ. Ямартай ч залуу хүний сэтгэлгээ өөр гэдгийг харуулж давхар эх орноо сурталчилж чадсан сүрлэг хуримын эзэн  Б. Баттүшигийн гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших