Нууц мэдээллийн уурхай

Тээврийн цагдаагийн алба байгуулагджээ

Нийтэлсэн: 2018-08-24 02:59:41



Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийжээ. Өчигдөр хуралдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба” байгуулжээ. Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийх, лавлагаа гаргах, байгууллагын техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа, холбооны найдвартай хэвийн ажиллагааг хангах, иргэдээс утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг бүхий “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан тус тус байгуулсан байна.

Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын чанарт ахиц гарч, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарах юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших