Нууц мэдээллийн уурхай

Баян бүсгүй шинэ машин, бэлэн146 мянган доллар ХАРУУЛАН найз залуудаа гэрлэх санал тавьсан ч ... /бичлэг/

Нийтэлсэн: 2018-08-23 04:55:52

НэкстШарк-д мэдээлснээр Хятадын Хэнань мужийн Химни ууланд 30 метрийн өндөрт шилэн гүүр байдаг. Энэ гүүрэн дээр Хао Шинг гэдэг чинээлэг бүсгүй гурван жил үерхсэн найз залуу Хай Юйдээ гэрлэх санал тавихаар эртнээс бэлджээ. Найз залуугийнхаа сэтгэл санааг өөрлүүгээ бүрэн эргүүлэхийн тулд гүүрэн дээр спорт загварын шинэ машин гаргаж иржээ.

Мөн чемоданд146 мянган доллартай тэнцэх хэмжээний юань бэлнээр хийж машины багаж дээр тавин тагийг нь онгойлгожээ.

Энэ бүхэн нь найз залуу нь “за” гэж хэлэх 100 хувийн баталгааг хангаж чадна хэмээн найдсан гэнэ. Ингээд хуримын даашинз өмсөн машиныхаа дэргэд зогсоход найз нар нь Юйг гүүрэн дээр авчирчээ.

Юу болж байгааг сайн ойлгоогүй залууд бүсгүй микрофоноор ийн хэлжээ
-Чиний амьдрлын бүх зүйл баталгаатай болно. Баталгаа нь энэ байна. Чи ердөө над руу ирээд л миний хэлсэнд “За” гэж хэлэхэд л болно-
Ингээд машин мөнгөө заан гэрлэх санал тавьжээ. Гайхалтай нь залуу доорхи шалтгаанаар татгалзсан гэнэ.
-Бид хоёр гурван жил болзож байна. Чамтай учирсандаа баярладаг ч харин гэрлэж чадахгүй. Чи бол хүссэн бүхнээ авч болно гэж үздэг өөрийгөө ихэд бодсон, эзэрхүү зантай эмэгтэй-
Найз нар нь энэ татгалзлалыг нь үл харалзаж залууг түлхсэн боловч явахгүй гэжээ. Тэрээр өндрөөс айдаг гэнэ.

Гэсэн ч найз нар нь хүчээр чирч бүсгүйд хүргэх гэхэд хойшоо чангаан чиргүүцэлджээ.

Эцэст найзуудынхаа гараас мултарч юу ч хэлэлгүй буцаад явсан байна. 

Найз залуу нь гэрлэхээс татгалзасанд цочирдож гутарсан бүсгүй уйлсаар хоцорчээ.

Энэ бичлэг Хятадын цахимд тарангуутаа шуугиан дэгдээжээ.

Олон хэрэглэгч бүхнийг мөнгөөр өөрийн болгох гэдэг бүсгүйг буруушаан зэмлэсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. 1 /202.131.242.227/ 2018-09-07 20:32:13

    nadtai sugach bi chamtai sumar bn

  2. Raynes /46.161.14.99/ 2018-11-01 11:32:58

    Suipnisrrg to think of something like that

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших