Нууц мэдээллийн уурхай

Өлсөж цангасандаа уйлсан хүүг ХӨХҮҮЛСЭН эмэгтэй цагдаа түрүүч цолоор шагнуулжээ

Нийтэлсэн: 2018-08-23 00:44:06

Аргентины нийсдэд Буэнос-Айрес хотын цагдаа эмэгтэй Селесте Айяла хэдхэн хоногийн өмнө улс даяараа алдаршсан тухай Cronica –д мэдээлжээ. Энэ сарын 14-ний өдөр  тэрээр албан үүргийн дагуу Марии Людовикийн хүүхдийн эмнэлэгт жижүүрт гарчээ. Энэ үед эцэж турсан нэгэн балчир хүүхдийг эмнэлэгт авчирчээ. Хүүг халамж анхаарал тавьдаггүй эцэг эхээс нь авч эмчлүүлэхээр авчирсан байжээ. Харваас хоол тэжээлийн дутагдалд орсон хүү өлссөж цангасандаа уйлж чарлаж эхэлсэн ч түүнийг анхаарах эмч сувилагч байсангүй.  Өөрөө хоёр настай хүүхэдтэй цагдаа эмэгтэй уйлан ийш тийш гүйж буй хүүг удаан харж өрөвдсөндөө хөх нь чинэрсэн гэнэ. Ингээд эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хүүг аван эмнэлгийн хонгилын сандал дээр хөхүүлжээ.

Хүү ч тэр дороо тайвширч уйлахаа больжээ. Болсон явдлын зургийг нэгэн хүн авч сайхан сэтгэлийн жишээ хэмээн цахимаар цацсан нь 125 мянган лайк авч 75 мянган удаа шейрлэгдэж улмаар хэвлэлээр цацагдсан. Эх хүний өрөвч зөөлөн сэтгэлийг гаргасан цагдаа эмэгтэйн тухай Дотоод явдлын яамны сайд ч мэджээ. Тэгээд ч хүүг хөхүүлсэн 14-ний өдөр нь Аргентиний цагдаагийн эмэгтэй албан хаагчдын баярын өдөр байж таарчээ.

Сайд Селесте Айялаг хүлээн авч уулзан баяр хүргээд хугацаанаас нь өмнө түрүүч цолоор шагнасан байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 3
  1. 1 /122.201.23.226/ 2018-08-23 17:22:29

    Өнөөдөр уншсан сайхан мэдээ байна.

  2. 2 /202.179.24.238/ 2018-08-24 17:35:30

    Хаа газар сайн хүмүүс байж л байдаг. Тэдний ачаар энэ еотөнц маань оршин тогтноод байдаг гэж боддог шүү.

  3. o /150.129.140.175/ 2018-08-24 19:20:53

    Гоё мэдээ байлаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших