Нууц мэдээллийн уурхай

Хар тамхины мафи албаны үнэрч НОХОЙНЫ толгойнд 70 мянган доллар амлажээ

Нийтэлсэн: 2018-08-22 13:23:51

El Espectrador –д мэдээлснээр Сомбро/испаниар Сүүдэр/ дуудлагат герман овчарк нь Колумбийн цагдаагийн хамгийн үр ашигтай мөн өндөр хамгаалалттай ажилтан болоод байна. Ер бусын үнэрлэх чадвартай нохойн авьяас албанд ороод шууд тодорчээ. Тэрээр хар тамхи нуусан нэг ч эд зүйлийг алдаж байгаагүй гэнэ. Нэг удаад гэрийн арван хэдэн шаахайд нуусныг илрүүлсэн бол дараа нь бэлэг дурсгалын зүйлд нуусныг мөн л илрүүлсэн. Гэрийн тавилга буйданд нуусан ч Сомброгийн хамраас мултраагүй байна. Хар тамхи илрүүлэхэд маш үр ашигтай  “ажилтан” гэдгээ харуулсан тул хүнд газруудад шилжүүлэн ажиллуулах болжээ. Далайн эргийн Турбо хот нь хар тамхи, мансууруулах бодисын наймааны том дамжин өнгөрүүлэх цэг гэнэ. Энд мафийнхан өндөр хурдтай моторт завь төдийгүй бага оврын шумбагч хөлгөөр хүртэл бараагаа хил нэвтрүүлдэг.

Сомбро энд ажиллах хугацаандаа экспортонд гаргах гадил жимсэнд нуусан 5,5 тонн кокайн илрүүлжээ. Үүний дараа машины сэлбэгт нуусан дөрвөн тонныг илрүүлсэн гэнэ. Турбогийн дараа нийслэл Богота хотын Эль-Дорадо нисэх буудалд томилогдон ажилласан агаад 7-р сарын 21-нд кокайн нуусан гурван ч илгээмжийг илрүүлсэн гэнэ. Цагдаагийнхан Сомброгийн  илрүүлсэн хар тамхины хэмжээг зарлаагүй ч нийтдээ 300 удаа амжилт гаргасан гэжээ. Мөн энэхүү үнэрч нохойн ачаар 245 гэмт хэрэгтэнг шоронд суулгасан аж. Энэ гавьяаны төлөө нохой хоёр ч удаа одонгоор шагнуулжээ. Хоёрдахь одонг нь 7-р сарын 20-нд болсон Колумбийн тусгаар тогтнолын баярын өдөр гардуулжээ.

Гэхдээ Сомбро нь одооноос эхлээд нийтийг хамарсан арга хэмжээнээс татгалзах ёстой болжээ. Учир  нь хар тамхины зургаан мафи нийлэн бизнесд нь маш их хохирол учруулж байгаа нохойг хөнөөсөн хүнд 200 сая песо буюу 70 мянган доллар амлажээ. Энэхүү захиалгат аллагын гол санаачлагч нь Gulf Clan гэдэг хар тамхины мафийн бүлэглэл хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн.

Иймд Сомброг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтанд авсан байна. Одоо тэрээр хамгаалалтын дор Богото хотын нисэх буудалд ажиллаж байгаа гэнэ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших