Нууц мэдээллийн уурхай

Хуримаас долоохон хоногийн өмнө сүйт залуугаа ПОРНОГРАФИ хамааралтайг нь мэдээд ...

Нийтэлсэн: 2018-08-22 05:03:48

Америкийн Юта мужийн блоггер бүсгүй Клер Далтон 21настай, мормоны шажинтан гэнэ. Лаймын өвчинтэй тэрээр Сhronicallybeauty хэмээх блог хөтөлж  өвчин шаналал, аялал, амьдрлынхаа тухай бусадтай хуваалцдаг. Энэ сарын дундуур тэрээр жилийн өмнөх болсон сүйгээ цуцлан сүйт залуугаасаа салсан зэрэг амьдралынхаа хүнд үеийг дэлгэжээ. Мормон бүсгүй бурханы таалалд нийцсэн төгс гэр бүлийг үүсгэхийг үргэлж хүсдэг байжээ. Ийм ч учраас бурханд адислагдана хэмээн итгэж найдаж байсан гэрлэлтээ цуцласан нь тун хүнд бас эмзэг туссан шийдвэр болжээ. Тэрээр өнгөрсөн оны зуны сүүл сард болсон энэ явдлаас хойш хэвийн байдалдаа орох гэж бүтэн жилийг зарцуулсан гэнэ. Бүсгүй өөрийгөө итгэж яваад хууртагдсан дэлхийн анхны эмэгтэй биш гээд ижил зовлон туулсан бусад хүүхнүүдтэй сэтгэлээ хуваалцах гэсэн аж. Сүйт залуугийнхаа ёсон бус сонирхлыг хуримаас ердөө долоо хоногийн өмнө санаандгүй мэджээ. Тэд хамтдаа дэлгүүр явахаар шийдэж цагийн хувиарыг нь цахимаас харах болжээ. Клер сүйт залуугийнхаа гар утсыг авч дэлгүүрийн цахим хуудасд орох гэтэл хувь заяаг нь эргүүлсэн аймшигт үнэнтэй нүүр тулжээ.


-Тэгээд би үүнийг олсон. Хайлт хийж гурван ч үсэг бичээгүй байтал миний сэтгэлийг хувиргах зүйлс гарч ирсэн. Найз залуу маань ердөө хэдхэн цагийн өмнө өмнө порнографи хайж байжээ. Би тэр дэлгэцийг нь хаах гэтэл цаанаас эмэгтэй хүнийг муухай, ой гутам харагдуулах гэсэн маш олон зураг гарч ирсэн. Тэр дороо л хамаг бие арзайн жихүүдэс  жигшил төрсөн-
Клер тэр дор нь сүйт залуугаас тайлбар шаардахад тэрээр няцааж дүү нь үзсэн хэмээн булзааруулах гэжээ. Гэсэн ч бүсгүй итгэсэнгүй.  Эцэст нь хэдэн цаг үргэлжилсэн хэрүүл маргааны дараа л насанд хүрэгчдийн кино бичлэг үзсэнээ хүлээн зөвшөөрчээ. Ирээдүйн нөхрөө порнографиас хамааралтай болохыг нь мэдсэн бүсгүй гутарч шаналахдаа шөнөжин уйлжээ. Өглөө өмнө нь хайрлаж дурлаж байсан тэр залуу нь “шал өөр хамаагүй хүн” мэт санагддаг болсон тул сүй, хуримаа цуцалсан байна. Хэдийгээрээ хуримаа цуцалсан ч дурлалт залуугаа тэр дор нь мартаж чадаагүй аж.


-Би хоолонд дургүй болж унтахаа ч байсан. Ямагт ганцаардаж байв. Эргэн тойрны бүх зүйл түүнийг санагдуулаад байсан-
Бүтэн жилийн турш бүсгүйг хууртагдсан, ашиглагдсан гэсэн мэдрэмж шаналал зовоожээ. Харин саяхнаас л өөрийгөө “хохирогч” гэж үзэхээ больсон гэнэ. Блоггер бүсгүй ийнхүү сэтгэлээ нээснийг Love What Matters –д нийтэлжээ.  Гэтэл цахим хэрэглэгчид бүсгүйг буруутгаж эхэлсэн.


-Энэ бүсгүй шажин шүтлэгээсээ болоод л хуримаа цуцалсан биз. Гэхдээ сүйт залуугийнхаа тухай бүхнийг дэлгэх нь христ шажинтны хийх зүйл биш байна-


-Бүсгүй минь, хэзээ ч порно үзэж байгаагүй бас гар хангалга хийж байгаагүй залуугийн эрэлд чинь амжилт хүсье. Үнэнийг хэлэхэд чиний экс залууд чамаас мултрах боломж гарсан нь болж хэмээн бичиж байгаа хүмүүсд би итгэхгүй байна-


-Хуримнаас долоо хоногийн өмнө порно үзсэний төлөө гэрлэлтээ цуцлах гэж ... Уурлаж бахимдалгүй яахав ... Гэхдээ ганц удаа по үзсэн хүнийг бүрэн хамааралтай гэж болохгүй байх ... Залуу гэрлээд байнгийн бэлгийн амьдралтай болно. Шалтгааныг нь тогтоогоод л хаях байсан юм. Хэрвээ гэрлэсний дараагийн долоо хоногт мэдсэн бол яах байсан гэдэг нь сонин ... Салах байсан уу ... Ёс суртахууны хүчин зүйл тийм чухал  гэж үү ... Тэгвэл жирийн эр хүний хийдэг нэг үйлдлээс болоод нөхрөөсөө салсаныг нь бид мэдэлгүй өнгөрөх байсан биз –

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших