Нууц мэдээллийн уурхай

Экс сайд Ж.Бат-Эрдэнэ гадагшаа гарчээ

Нийтэлсэн: 2018-08-22 01:47:26



ЗТХЯ-нд гарсан аймшигт аллагатай холбоотойгоор экс сайд Ж.Бат-Эрдэнэ,дэд сайд асан Б.Цогтгэрэл нарыг хуулийн байгууллага шалгасан. Шалгаж эхэлсэний дараа экс сайдтан гадагшаа явсан гэнэ. Явсаныг нь хуулийнхан хүртэл мэдээгүй бололтой. Ийнхүү хэргийн учрыг мэдэх хүний нэг хэмээн хэвлэлээр зарлагдаж байгаа этгээд гадагшаа явсан нь мөрдөн байцаалтын ажлыг удаашруулж магадгүй болжээ. Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүн гэдгээрээ хавчигдаж хяхагдаж байсан талийгаач нь яамны  Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Ажил үүргийн дагуу 280 сая долларын төмөр замын хэрэг, нүүрс тээвэрлэлт, дуулиант 1000 вагоны хэргийг шалгаж МАН-ын нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүн Монголын төмөр замын ачаа тээврийг гартаа атган монопольдож байсныг нь таслан зогсоох арга хэмжээ авч байжээ. Энэ бүхний дараа дээрээс, хажуугаас дарамт шахалт ирсэн аж. Хэрэг гардаг орой сайд Ж.Бат-Эрдэнэ нь талийгаачийг  өрөөндөө дуудаж айраг аягалж өгөөд “ажлаа өг” хэмээн шахсан гэх мэдээлэл цацагдсан. Үүний дараа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын гурван цагийн тамлал яргалал эхэлж эцэст нь 38-хан настай залуухан дарга амиа алдсан. Хэрэг гарсаны маргааш нь ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болсон явдлыг “золгүй тохиолдол” гэж нэрлээд “тухайн үед би яаман дээр байгаагүй” хэмээн яаран мэдэгдэж амиа хоохойлсон билээ. Одоо экс сайд давхар дээлээ тайлж гишүүний дан дээлтэй боллоо Гэсэн ч ийнхүү зугтаагаад байвал дан дээлний ажлаа ч олигтой хийхгүй нь болольтой. Үүнээс болж хамгийн түрүүнд булганчуудыг төрд төлөөлөх чухал хариуцлагатай ажил хохирч үлдэнэ. ЗТХЯ-нд гарсан аллага олон аймшигт нууцыг агуулж байгаа нь мэдээж биз. Хэрвээ энэ хэрэгтэй холбоотой нэг шуугиан дэгдэхэд л гадагшаа зугтаадаг гишүүнтэй болох юм бол хэн булганчуудыг төрд төлөөлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 3
  1. тогий /202.126.89.199/ 2018-08-25 17:52:28

    юмыг ингэж тааж хэн нэгнийг харлуулж хардаж бичихээ больмоор доо.

  2. Aagii /203.91.117.8/ 2018-08-27 18:36:08

    Hamgiin gol hamaatai hunii neg bna

  3. hun /150.129.140.36/ 2018-08-31 23:59:17

    sha*** hudlaa Baterdene tegj zugataj bh hun bish harin ch yum hiih geed zutgej baisan gants said daa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших