МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар “Энканто таун”-д 400 сая төгрөгөөр байр авчээ
Нийтэлсэн: 2018-08-21 03:40:41
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь туслахаар ажиллаж байгаад МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар томилогдсон Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан долдугаар сарын 23-нд саатуулсан билээ. Улмаар шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. Зарим хэвлэлд түүнийг 600 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн бичсэн ч АТГ-ынхан үгүйсгэсэн билээ. Бид Н.Энхбаатартай ойр эх сурвалжуудаас чухам ямар хэрэгт холбогдсоныг тодрууллаа. Тэрбээр МИАТ компанийн дэд захирлаар томигдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсанаа тайлбарлаж чадаагүй тухай "Өнөөдөр" сонинд мэдээлжээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна.
НУУЦ.мн

yum uzeegui yumnuud hamgiin turuun tansag amidr***d shunaj baigaad barigdah yum daa