Данх тараахдаа "ЖЭНКО" дээлээр гангарсан М.Билэгтэд Л.Элдэв-Очир дургүйлхжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оны сонгуульд дархан гардаг Баянхонгор аймагтаа МАН-ын Л.Элдэв-Очирд ялагдсан. 9-р тойргийн сонгуулийн өрсөлдөөн маш хурц болж гүтгэхээс эхлээд царцааны нүүдэл гээд боломжит бүх арга хэрэгслийг ашигласан. МАН-ын ялагч нь өрсөлдөгчөө "Өөрөө царцааны нүүдэл хийчихээд над руу чихэх гэж байна... Эх орончдын компани яадаг билээ? Татвараа төлдөггүй..", " Эрүүгийн гэмт хэрэгтэн, яллагдагчаар татагдсан, тун удахгүй хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдэнэ" гэх мэтээр ярьж явсан. Сонгуульд ялагдсаны дараа Х.Баттулга өөрөө оройлон дэмжигчид нь аймгийн сонгуулийн хороог дайран эзлэх шахсан түүхтэй. Бүхий л сонгуулийн турш Ерөнхийлөгч энэ дээлээр гангарсаар бүр брэнд болсон. Хүмүүс "жэнко" дээл ч гэж ярьдаг.

Энэ дээлийг дэмжигчид нь, АН-ынхан өмсөхөд гайхах зүйлгүй. Харин Ардын намынхан гангарвал нүдэнд тун содон тусдаг. Тэр гангарааны эзэн нь олны элэглэл шүүмжлэлийг үл тоон тойрогтоо данх, бахиал, хувин тараасаар яваа М.Билэгт болж таарав.
.jpg)
Данх тараагч гишүүн "жэнко" дээл өмссөнийг сонгогчид нь ихэд гайхан хүлээж авчээ.
.jpg)
Энэ нь тохиолдлын хэрэг биш тухай яриа дэгдэж тэр дороо Л.Элдэв-Очирын чихэнд хүрч ЗТХ-ийн сайд болох мөрөөдлийг нь хэсэгтээ л тасалдуулж бухимдлыг нь хүргэж бүр утас цохисон гэнэ. М.Билэгт "жэнко" дээл өмсөөд эд бараа тарааж байгаа нь Ерөнхийлөгчтэй нийлээд өгч байгаа мэт мэссэж болон иргэдэд хүрч тэрийг нь АН-ынхан дэвэргэж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээгээр тойрогтоо эд бараа тараахыг нь эсэргүүцэж ганцаарчилсан тоглолт хийлээ, биднийг хөлдөө чирэх гэлээ гэх зэргээр үг хаясанд нь дургүйлхэж зориуд ийм дээл өмссөн гэнэ.
НУУЦ.мн

Энэ балай балай ичмээр юм