Нууц мэдээллийн уурхай

Алдарт “Майкрософт” корпораци “Номин-гийн Ш.Баярсайханг 174 сая төгрөгөөр БУУЛГАЖ АВЧЭЭ

Нийтэлсэн: 2018-08-20 01:47:04

“Номин” компаний Ш.Баярсайхан сүүлийн үед ихээхэн барцадтай байна. Тэрээр шүүхийн тогтоол гарсаар байтад тусгай хамгаалалттай газар буюу Чойжин сүмийн хашаан доторхи улаан  тоосгон байшингаа нураахгүй байгаа тухай шуугиан дэгдсэн. Ийнхүү “хатгалдах дайсан” дотоодоос гарч байгаа бол “халдах этгээд” бүр гадаадаас ч иржээ. Энэ удаад дэлхийд алдартай “Майкрософт” компани “Номин-гоос зохиогчийн эрх бүхий” Майкрософт Виндоус” болон “Майкрософт Оффис” программ хангамжуудыг эрх эзэмшигчийн зөвшөөрөл, лицензгүйгээр ашиглаж “Майкрософт Корпорац”-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Тус корпорацийн эрх ашгийг Монголын нэр бүхий дөрвөн хуульч хамгаалдаг гэнэ. Хуульчдийн багийн баталсанаар “Номин” компани олон салбаруудынхаа нийт 450 компьютерд дээрх программуудыг суулгаж удтал ашиглаж  иржээ.  Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт “Номин холдинг”, “Номин фүүдс”, “Номин трейдинг”, “Номин тав трейд”, “Номин дизайн” гээд бүх охин компани нь холбогдсон. “Майкрософт Корпораци” үйлдлийн системүүдийг нь зөвшөөрөлгүй ашигласанаас учирсан хохирол хэмээн нийтдээ 615 сая төгрөг нэхэж “Номин”-г хүнд байдалд оруулсан гэнэ. Хэрвээ Монголын нэг компани ийн заргалдсан бол Ш.Баярсайхан тоохгүй биз. Гэхдээ энэ удаад дэлхийд алдартай “Майкрософт Корпорац”-тай тулсан. “Номин-гийнхан  эхэндээ жаахан ихэрхэж “бидэнтэй ямар нэгэн хэлбэрээр иргэний болон захиргааны эрх зүйн харилцаанд бүү хэл ердийн харилцаанд ч орж байгаагүй Майкрософт корпораци, түүний төлөөлөгч гэсэн нэгэн хуулийн нөхөрлөлийн нөхдүүд тодорхойгүй үндэслэлээр тус компанийг төлбөр төлүүлэхээр шүүхэд дуудаж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ. Гэсэн ч шүүхийн явцад нэхэмжлэгч талын гаргаж буй хууль зүйн үндэслэл, гаргалгаа булзаж бултахын аргагүй байсан тул сүүлдээ байдал хүндэрчээ. Эцэст нь “Номин” нь “Майкрософт Корпораци”-тай эвлэрлийн гэрээ байгуулж   “Виндовс Про” 10 үйлдлийн систем 250 ширхэг, “Оффис стд” 2016 программ хангамж 30 ширхэг зэргийг нийтдээ 73.7 мянган доллар буюу 174.1 сая төгрөгөөр худалдан авахаар болж бууж өгсөн байна. Энэ нь манайд гарч буй оюуны өмчийг ашигласан хэргийн хамгийн том мөнгөн дүн юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Базараа /66.181.169.162/ 2018-08-20 18:23:43

    Бусад томоохон компаниуп бас бодох л асуудал байна. Гэхдээ Монголд Microsoft анхаарал тавьсан гэхээр бид ч яалтч гүй Дэлхийн анхаарлын төвд явдаг бололтой .

  2. mongoliin bikh company /59.153.84.70/ 2018-08-21 18:42:45

    mongoliin bikh company unegui crackdaj ashiglaj baina neg ludur irj nehne de bidnees

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших