Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөхийг хүслээ

Нийтэлсэн: 2018-08-17 07:32:39

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлов.

 

NUUTS.mn

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших