Нууц мэдээллийн уурхай

Хорт хавдартай нягтлан хорвоог орхихоосоо өмнө компаний 750 мянган доллароор ТАНСАГЛАТАЛ ...

Нийтэлсэн: 2018-08-17 02:38:07

Metro –д мэдээлснээр Кэтрин Жонс гэдэг энэ англи эмэгтэй хуванцар эдлэл үйлдвэрлэдэг “MGS Technical Plastics Limited“ компаний санхүүчээр ажиллаж байжээ. Санхүүчийн хувьд тэрээр ажилтнуудын цалинг бодох, борлуулагч, нийлүүлэгчидтэй тооцоо хийх зэргийг хариуцаж байсан. Жилийн 11300 фунт буюу 15 мянга орчим долларын цалинтай санхүүчид 2011 онд хорт хавдартай гэсэн онош тавигдаж удахгүй хорвоог орхих нь гэсэн айдасд бүрэн автагджээ. Энэ мөчөөс эхлэн амсаж үзээгүй аз жаргал, эдэлж үзээгүй эдлэл, очиж үзээгүй газар бүхнээ үзэх хүсэлд автаж энэ зорилгоор компанийхаа мөнгөнөөс “идэж” эхэлсэн гэнэ. Тэр ондоо анх удаагаа мөнгө “хусахад” хэн ч мэдсэнгүй. Өвчин нь өдөр ирэх тусам даамжирч байгаа гэдэгт итгэсэн санхүүч 2014 оноос бүр эрчимтэй хумсалж гарчээ. Эхэндээ 10-20 мянган фунт “иддэг” байсан бол сүүлдээ бүр 100 мянгаар нь завшсан тухай аудитын тайланд дурджээ.
-Компаний санхүүг эрхлэн барьж байсан эрх мэдлээ ашиглан давтан үйлдлээр мөнгө шамшигдуулсан. Тэр мөнгөөрөө Канарын арал, Мексик, Кубад амарч аялан өөртөө үнэтэй эд хэрэглэл, машин авсан байсан-
Санхүүч “идсэн” мөнгөөрөө амьдрлын амттай сайхан бүхнийг амталж эдэлж гарчээ. Гэртээ байнга үдэшлэг зохион цэнгээний газраар явж залуу эрчүүдтэй зугаацсан.

Эмэгтэй хүн бүрийн хүслэн болсон брэнд эдлэл, цүнх хувцас худалдаж авсан.

Унахыг мөрөөдөж байсан  машинаа ч худалдан авчээ.

Бүр гайхалтай нь хулгайлсан мөнгөө буяны үйлд зарцуулж бусдад туслан зээлдүүлжээ. Санхүүч эмэгтэй ойр дотны харилцаатай байсан экс захирал Берил Шороо тэтгэсэн аж. 61 настай экс захирал эмэгтэй нь тэтгэвэрдээ гараад тааруухан амьдарч байсанд мөнгөөр тусалжээ.

Тэрээр нийтдээ 184 мянган фунт буюу 240 гаруй  мянган долларыг зээл, тусламж болгон өгчээ. Ийнхүү тансагласан он жилүүд өнгөрөхийн хамт бие нь бодож байсанчилан муудсангүй гэнэ. Үхэл зайлшгүй ирнэ хэмээн хүлээж байсан 2016 онд санхүүчийн бие хэвийн л байжээ. Харин энэ үед аюул өөр газраас ирсэн агаад компаний удирдлага мөнгө шамшигдаж байгааг олж мэдсэн байна. Ингээд хөндлөнгийн аудитын компаний шалгалт оруулсанаар санхүүчийн бүх хэрэг илэрчээ. Аудитын шалгалтын тайлангаар санхүүч эмэгтэй нь үхэхээсээ өмнө тансаглах зорилгоор 600 мянган фунт буюу 750 мянган доллар “идчихсэн” байсанд компаний удирдлага нь ихэд гайхаж цочирджээ.


-Бид түүнийг дуудаж санхүүгийн шалгалтын тайланг үзүүлэхэд эхэндээ мөнгө хулгайлж байснаа эхэндэ хүлээгээгүй. Гэсэн ч баттай баримт тооцоог няцааж чадахгүй байсан. Гайхалтай нь тэр уулзалтаас гарангуутаа компаний мөнгөөс ахиад 3000 фунтыг өөрийн данс руу шилжүүлсэн байсан-
Энэ хэргийн мөрдлөг бараг хоёр жил үргэлжилж энэ сарын 13-нд шүүх хурал нь болжээ. Мөрдлөг шүүх хурлын үеэр санхүүчийн биеийн байдал огт муудаагүй гэнэ. Тэрээр хорт хавдартай ч өвчний явц маш удаан явагдаж амь насанд нь аюул хүргэх хэмжээнд очоогүй байжээ. Хавдар нь бараг томроогүй, тараагүй байгаад эмч нар ч гайхжээ. Ийм учраас шүүх экс санхүүчийг шоронд суухад эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй хэмээн үзэж 28 сарын хорих ял оноожээ. Мөн санхүүчийн өгсөн мөнгийг авсан экс захирал эмэгтэйг 16 сарын хорих ялаар шийтгэсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших