Нууц мэдээллийн уурхай

55 размерийн гутал өмсдөг эр ТОМ хөлнөөсөө болоод ажилд орж чаддаггүй

Нийтэлсэн: 2018-08-15 12:40:51

39 настай Дэвид Хендерсон гэдэг шотланд эр сүүлийн хэдэн жил ажилд орж чадахгүй зовж яваа гэнэ. Тэрээр ажилсаг махруу зан чанартай гээд олон сайн талтай ч энэ хугацаанд ердөө дэлгүүрийн ачигч, цэвэрлэгч хамгаалагч зэрэг хэдхэн ажил хийж түүнээс дээшээ ахисангүй. Мөн түүнээс илүү ажил ч олдоогүй бөгөөд өдгөө болтол ажилгүйдлийн тэтгэмжээр амьдарч байна. Түүний энэ бүх азгүйтлийн шалтгаан нь ердөө хөл нь аж. Шотланд эрийн хөл ер бусын том агаад 55 размерийн гутал л таардаг. Энэ аварга хөл уртаараа 30 см, өргөнөөрөө 18 см гэнэ. Ийм том хэмжээтэй тул түүнд таарах гутал байдаггүй агаад ганцхан “Адидас”-ын сагсан бөмбөгчидөд зориулж гаргадаг пүүз л ордог.

Таарах гутал хайж Английн бараг бүх дэлгүүрийг дуусгасаны дараа гутал захиалах  гэсэн боловч 55 размерийн гутлыг 500 фунтээр хийнэ гэжээ. Хэрвээ ингэж гутал захиалбал сарын тэтгэмжээс нь ердөө 40-хөн фунт үлдэх гэнэ. Ийм учраас л  ярилцлагад хослолын дор аварга том пүүзээ өмсөж очихоос өөр арга байдаггүй агаад ажил олгогчид  хөлийг нь хараад л татгалзсаар иржээ. Шотланд эрийн том хөл найз бүсгүй Эннийг ч заримдаа эвгүй байдалд оруулдаг агаад алиалагчийн гутал хэмээн шоолуулах нь олонтоо. Азгүй Дэвид өсвөр насандаа хэвийн хөлтэй байжээ. Харин өсөх тусам нь хөл нь уртаараа төдийгүй өргөөшөө өссөн байна. Эмч нар энэ шалтгааныг тайлбарлаж чадаагүй аж.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших